ДЭЛХИЙ

Африк тив хоёр хуваагдаж байна

Дэлхийн гадарга хэд хэдэн том хавтанд хуваагдсан байдаг. Үүнийг эрдэмтэд тайлбарлахдаа 175 сая жилийн өмнө дэлхийн бүх хуурай газар нэг том тив байснаа салж бутран өөр өөр тектоникийн хавтан болсон гэдэг. Одоо дэлхийн гадаргыг 15 тектоникийн хавтан үүсгэдэг бөгөөд Африк тивийг хоёр хавтан бүрдүүлдэг байна. Уг хоёр хавтанг Африкийн хавтан, Арабын хавтан гэдэг аж.

Хэдийгээр тектоникийн хавтангууд маш удаан хөдөлгөөнтэй боловч (жилд хэдэн миллиметр) уг хоёр хавтан салж буйн үр дүнг нүдээрээ харж болохоор байна. Хоёр хавтан холдсоноос болж үүссэн ан цав Сомали, Кени, Этиоп улсын газарт нутагт байгаа юм. Эдгээр ан цав томорсоор олон жилийн дараа Африк тивийг хоёр хуваах юм. Ингэж хоёр хуваагдснаар их хэмжээний ус Энэтхэгийн далай, Улаан тэнгисээс их хэмжээний ус цутган ирснээр шинэ тэнгис үүсэх юм байна.

                                                                                               Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button