НИЙГЭМ

САЙН МЭДЭЭ: Их Британийн шилдэг 10 судлаачийн нэгээр монгол оюутан шалгарчээ

Их Британийн шилдэг 10 залуу судлаачийн нэгээр монгол оюутан Б.Марал шалгарсан байна.

Б.Марал хиймэл дагуулын өгөгдлийг хиймэл оюун ухаантай хослуулан байгалийн гамшгийг тооцоолж, урьдчилан сэргийлэх системийг боловсруулж буй юм байна. Тэр уг ажлаараа докторын зэрэг хамгаалах тэтгэлэгт хамрагдахаар болсон аж.

Геологич мэргэжилтэй Б.Марал Лондонд дунд сургуулиа төгсөж, Бристолын их сургуульд бакалавр, мастераа хамгаалжээ. Тэрбээр одоо Их Британийн Засгийн газрын "Satellite Applications Catapult” инновацын төвд сансрын зайнаас тандан судлалын мэргэжилтнээр ажилладаг гэнэ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button