ДЭЛХИЙ

АНУ-ын Дэд ерөнхийлөгчийн мэтгэлцээн өнөөдөр болно

АНУ–ын ерөнхийлөгчийн сонгууль явагдах жил болгон дэд ерөнхийлөгчийн мэтгэлцээн болдог билээ. Энэ жил тус мэтгэлцээнд одоогийн дэд ерөнхийлөгч Маик Пэнс болон Камала Харрис нарын хооронд болох юм.

2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хооронд болсон мэтгэлцээн сонин байдалтай өрнөсөн. Трамп, Байдэн хоёр хоёул хувийн чанартай дайралт хийн, мэтгэлцээнийг хэрүүлийн маягтай өрнүүлсээр дуусгасан юм.

Дональд Трампын дэмжигчид мэтгэлцээнийг зохицуулсан Крис Валлес Байдэны талд орж, сүүлдээ Трампыг хоёр хүнтэй мэтгэлцсэн гэж дургүйцлээ илэрхийлсэн. Харин Байдэныг дэмжигчид Трамп түүний  яриан дундуур таслан орж ирсэн хэмээн дургүйцсэн юм. Ингэж өнгөрсөн мэтгэлцээн үзэгчдийг гонсойлгосон гэхэд буруудахгүй.

Тийм учир өнөөдөр манай цагаар 11.00 цагт болох Маик Пэнс болон Камала Харрис нарын мэтгэлцээн дэлхий дахины анхаарлыг татаад байгаа юм. Мэтгэлцээн Юта мужийн их сургуулийн “Kingsbury hall” – д болох аж.

                                                                                                Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button