ДЭЛХИЙ

Д.Трамп: Хэрэв мэтгэлцээн онлайнаар явагдвал би оролцохгүй

Товлосон ёсоор бол дараа долоо хоногийн пүрэв гарагийн өдөр Дональд Трамп болон Жөү Байдэн хоёрын хоёр дахь мэтгэлцээн болох ёстой билээ. Тэгвэл өнгөрсөн пүрэв гарагт өдөр “CPD”–с энэ сарын 15–нд болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээн онлайн байх болно гэсэн шийдвэр гаргасан байна. Уг шийдвэр гарснаас төд удалгүй Дональд Трамп “Foxnews”–д өгсөн ярилцлагадаа мэтгэлцээн онлайнаар явагдах бол оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Тэрбээр нэмж хэлэхдээ, “Би онлайн ярилцлагад оролцож цагаа үрэхгүй. “CPD” мэтгэлцээн ямар хэлбэрээр явагдахыг өөрчилж хаясан, түүнийг нь би хүлээн зөвшөөрөхгүй. Анхны мэтгэлцээнд Байдэн хожигдсон, би түүнийг амархан хожсон. Би түүнийг хоёр дахь удаагаа хожих байсан, тэд Байдэнг хамгаалахыг оролдож байна” гэжээ.

Харин Жөү Байдэн Трампаас эсрэг бодолтой байгаа юм. Тэрбээр өнгөрсөн мягмар гарагийн өдөр (2020.10.06) хэлэхдээ “Хэрвээ Трамп коронавирустэй хэвээр байх юм бол бид мэтгэлцэх ёсгүй” гэжээ.

                                                                                              Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button