Есениний мэндэлсний 125 жилийн ойд зориулж хөшөө босгожээ

Есениний мэндэлсний 125 жилийн ойд зориулж, түүний нэрэмжит музейн урд талбайд хөшөө босгожээ.
Энэхүү бүтээлийг ЮНЕСКО-гийн дэргэдэх олон улсын зураачдын холбооны гишүүн, Дэлхийн 41 оронд 120 гаруй хөшөө дурсгал урласан Григорий Потоцкий хэмээх уран барималч урласан байна.
Тэрээр энэхүү бүтээлдээ “Оросын яруу найргийн сахиусан тэнгэр”, “Есениний тухай Реквием” гэсэн хоёр нэр өгчээ. “Есенин бол шархадсан далавчит сахиусан тэнгэр. Тэр бол бидний гүн шарх. Түүний яруу найраг бол тэр чигтээ оросын ард түмний асар их өвдөлт хийгээд хэмжээлшгүй их гоо сайхны тусгал юм” хэмээн хөшөөний нээлтийн үеэр дурдсан байна.
Харин оросын ард түмэн, хайртай яруу найрагчийнхаа шинэ хөшөөг маш муу гүйцэтгэлтэй болсон хэмээн уурлаж байгаа аж.
Э.СИЙЛЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.