Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

АЙЛЧЛАЛЫН ТОЙМ: Хятадаас хоцорсон Тошимицү мөнгө зээлдэж, “Биднийг мартахгүй шүү” гэчхээд буцлаа

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү манай улсад айлчиллаа. Айлчлал хоёр өдөр үргэлжилж, тэрбээр Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад хэргийн сайд Н.Энхтайван нарт бараалхав.

-ЖИЛ ДАРААЛСАН, ДАН АЙЛЧЛАЛ-

Тошимицү айлчлах тухай яриа АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын айлчлалын тов тогтохтой зэрэгцэн хөвөрч эхэлсэн. Майк Помпео тодорхойгүй шалтгаанаар айлчлалаа хойшлуулсан ч Мотэги Тошимицү энэ сарын 9-10-ны өдрүүдэд айлчлаад буцлаа.

Өмнө нь Японы Гадаад хэргийн сайд нар манай улсад 1989, 2004, 2010, 2019 онуудад айлчилж байсан удаатай. Хэдийгээр коронавирусийн халдвар дэлхийн шилжилт, хөдөлгөөнийг царцаагаад буй ч манай гуравдагч хөрш жил дараалан айлчлал үйлдсэн нь сонин тохиол болов. Хоёр дахь онцлог нь, Гадаад хэргийн сайд нар нэг гаралтаар хэд хэдэн орныг дамжин айлчлаад буцдаг бол Тошимицү үүгээр ганц Монголд айлчилсан. “Дан айлчлал” гэдгийг нь манай Гадаад хэргийн яамныхан нэлээд онцолсон юм.

Үүний өмнөхөн нь БНХАУ-ын Гадаад  хэргийн сайд Ван-И манай оронд айлчлаад буцсан. Үүнийгээ манай талаас үзүүлсэн сайхан сэтгэлийн хариу талархал, илэрхийлэл хэмээн тайлбарласан юм. Гадна талаасаа Хятад, Монгол орны найрамдалт харилцаа коронавирусийн дараа улам батжиж буй мэт дүр зурагтай. Гуравдагч хөрш гэж нэрлэгддэг, эртнээс манай улсаас өндөр эрх ашиг харж явдаг Япон орон үүнээс сугарч үлдэхийг хүсээгүй бололтой.

-230 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛ-

Тошимицү Монголд газардахаас өмнө л 230 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн тухай асуудал парламент дээр яригдсан. Айлчлал бүрээс зээл тусламж авч үлдэх юм гэх шүүмжлэл газар аваад намжаагүй байтал Японы гадаад хэргийн сайд Төрийн ордонд хөл тавилаа. Ингээд Н.Энхтайван сайдад бараалхаж, нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр, 0.01 хувийн хүүтэй 25 тэрбум иенийн зээл олгохоор шийдвэрлэсэн тухайгаа мэдэгдлээ. Энэ нь 230 сая гаруй ам.доллар болох юм.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ мөнгөөр төсвийн алдагдлыг нөхнө гэж ам алдаад, “Өрийг өрөөр дарахаас өөрийг сүвэгчилж чаддаггүй сайд” гэх шүүмжлэлд өртлөө. Тэр анх удаа ийн шүүмжлүүлж буй хэрэг биш.

ГХЯ-ны албан мэдээнд, “Талууд яриа хэлэлцээний үеэр ойрын үед хоёр талдаа хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлал, арга хэмжээний талаар санал солилцож, улс төр, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, иргэд консулын гээд өргөн хүрээтэй салбарт Монгол, Японы Стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэн бэхжүүлэхээр тохиролцов” гэж дурджээ...

-ИРЭХ ОНД ЯПОН-МОНГОЛ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 50 ЖИЛИЙН ОЙ БОЛНО-

2022 онд Монгол-Япон хоёр улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болох юм. Иймд хоёр тал айлчлалын үеэр энэ сэдвийг зүй ёсоор хөндөж, 50 жилийн ойг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар цухас ярилцжээ.

Мөн нэг зүйлийг дурдалгүй өнгөрч болохгүй. Энэ бол Монгол, Японы Стратегийн түншлэлийн хөтөлбөрийн асуудал. Талууд Дунд хугацааны хөтөлбөрийг амжилттай буй гэж тодотгожээ. Энэ нь 2021 онд дуусгавар болох тул 2021-2025 онд хэрэгжих дараагийн хөтөлбөрийг агуулгыг ойрын үед ярьж, тохирохоор болсон байна.

Тошимицүгийн Ерөнхий сайдад бараалхах үеэр болсон яриа, хэлэлцээрээс сонирхол татах зүйл алга. Мотэги Тошимицү У.Хүрэлсүхэд парламентын сонгуульд илт давуу ялж, улиран засаг барихаар болсонд нь баяр хүргэсэн гэх. Ингээд цаашид хоёр орны харилцан айлчлалын давтамжийг энэ хэвээр хадгалах болон худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорилт болгох дээр хоёр тал санал нэгдсэн аж.

Харин Ерөнхийлөгч Х.Баттулга Тошимицүд хэд гурван чанга үг хэлсэн бололтой. Тухайлбал, “...хоёр орны эдийн засаг, худалдааны хамгийн ажиллагаа чамлаллтай түвшинд байна” хэмээгээд, “...зээл, тусламж гэхээс илүүтэй хамтарсан бизнес, түншлэлийн хэлбэрээр хөгжүүлэх, ингэхдээ япон технологийг Монгол Улсад нэвтрүүлэх...” гэхчлэн арга замуудыг эрэлхийлсэн байна.

-СОЛОНГОСЫН ХОЙГИЙН АСУУДАЛД МОНГОЛЫН ТУСЛАЛЦАА (?)-

Дээрхээс гадна Япон Улсын Засгийн газраас иргэд харилцан зорчих урсгалыг шат дараатай нээх хүрээнд бизнесийн зорилгоор зорчих, урт хугацаанд Япон Улсад оршин суух монгол иргэдэд Япон Улсад зорчих визийг олгож эхэлснээ танилцуулсан байна. Түүнчлэн Монгол, Япон улс нь НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хэрэгтэй гэдэг байр суурийг Япон талаас илэрхийлжээ.

Мөн Солонгосын хойгийн аюулгүй байдлыг бататган бэхжүүлэхэд нягт хамтран ажиллана гэжээ. Энэ бол айлчлалаас хүлээгдэж байсан хамгийн сонин өнцөг юм. Тодруулбал Шинзо Абэгийн ажлыг аваад удаагүй байгаа Японы шинэ Ерөнхий сайд Ёшихидэ Сүга, Хойд Солонгост буй иргэдээ авчрах асуудалд ихээхэн анхаарч байгаа. Уг асуудалд чамгүй хүч хаяна гэдгээ Ерөнхий сайд болсон дороо ил тод мэдэгдсэн гэх. Харин үүнд Монгол талаас туслалцаа хүснэ гэдэг мэдээлэл гадны хэвлэлүүдээр хөвөрч байв.

Харин айлчлалын хүрээнд энэ тухай ямар хэмжээнд ярилцсан нь нууц хэвээр үлджээ. Ямартай ч сэдвийг хөндөөгүй биш хөндсөн, хамтарч ажиллахаар болсон гэж ойлгож болохоор байна.

Ингээд найрсаг хамтын ажиллагаа, урт хугацааны эрх ашгаа БНХАУ-д алдахыг хүсээгүй Япон орон зээл тусламжаар дахин бат бөх “холбоос” үүсгэж, Солонгосын хойгийн асуудлыг ил далд цухуйлгажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-10-12 09:00

Mun toimlov oo...ypon bol bidnii tunsh gedgiig medej av

Зочин
Зочин
2020-10-14 12:52
Reply to  Зочин

Ymr nowshiih ni tunsh bdgiin

Зочин
Зочин
2020-10-12 11:35
Reply to  Зочин

манайхны урьд хормойгоо хойд хормойгоор нөхдөг зээлийг зээлээр дардаг тогтолцооноос ангижрах хэрэгтэй

Зочин
Зочин
2020-10-13 15:51
Reply to  Зочин

Хойд хормойгоо авч урд хормойгоо нөхөх гэдэг юм.

Нэр
Нэр
2020-10-12 09:17

Гуйлга гуйхаа болиоч ээ хүүрнүүд ээ, та нарын мөнгө зээлээд ашиг гаргана гэж б�##�дууш нь бхв дээ, 30 жил харлаа одоо болно.

guilgachin mongol bhaa bolimoor bn.
guilgachin mongol bhaa bolimoor bn.
2020-10-13 14:11
Reply to  Нэр

ene neg heden yumand joohon heden tsaas tsuhuilgahad helsniig mini hiideg gedeg oilgolttoi bn. hunees yum guihgui ugsun ch awahgui bh chadaltai boloh talaar bodooch. hunii ugsun yumiig erh medlee ashiglan harmaandaa hiij ul eh ornoo hudalddag uye uyiin mongol uld turchid uhaan oroosoi!

Баялаг бүтээдэггүй өр тавигч нарт зориулав.
Баялаг бүтээдэггүй өр тавигч нарт зориулав.
2020-10-13 09:22

Эцсийн дүн нь Монголын газар нутаг шүү дээ. Өрөө дарж чадахгүй газар нутгаа �##�длаа гэхэд зөвхөн Хятад авна гэдгийг бусад улс орнууд хүлээн зөвшөөрөхгүй ингээд л үнэ хаялцаж эхэлж байна даа.

Зочин
Зочин
2020-10-13 09:41

Энэ бичээч солиороо

Зочин
Зочин
2020-10-13 15:44

byaluu huwaaltsah gej bga bishde

Зочин
Зочин
2020-10-14 18:49

Demi um bichj bhar garj ajil hiitsge

Холбоотой мэдээ

Back to top button