ДЭЛХИЙ

Нүүрсийг нь авахгүй гэх яриа гарсны дараа Австралийн тал юу гэв

БНХАУ-ын засгийн газар нүүрсний хэрэглээт төрийн өмчит үйлдвэрүүддээ  Австралийн нүүрсийг авахгүй байх чиглэл өгсөн гэх мэдээлэл гаднын хэвлэлүүдээр нийтлэгдсэн. Тухайн үед энэ тал дээр Австралийн талаас ямар нэг байр суурь илэрхийлээгүй байлаа.

Тэгвэл уг мэдээллийг үнэн эсэхийг бататгахаар Австралийн тал хариу мэдэгдэл хүсжээ. Тус улсын Худалдааны сайд,  хоёр орны чөлөөт худалдааны гэрээ, Дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа хүндэтгэхийг хүсэж бужйгаа илэрхийлсэн байна.

БНХАУ Австралийн нүүрсний гол худалдан авагч улс. Сүүлийн жилүүдэд агаарын бохирдлыг бууруулах үүрэг хүлээсэн орны хувьд сайн чанарын коксжих нүүрсийг гангийн үйлдвэрүүддээ ашиглах хэрэгтэй байгаа юм. Харин БНХАУ дотооддоо эрчим хүчний нүүрс үйлдвэрлэх ч, кокжсих нүүрс үйлдвэрлэдэггүй. Иймд хоёр орон гүн сэжмээр холбоотой тул асуудал цуу яриа төдийхнөөс хэтрэхгүй байх гэж шинжээчид үзэж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button