НИЙГЭМ

Налайхад санал тоолох машин гацжээ

Дүүрэг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт явагдаж байна. Өнөөдөр /2020.10.15/ өглөө Налайх дүүргийн 5-р хорооны санал авах байранд санал тоолох машин гацсан асуудал үүсжээ.

08.00 цагийн орчимд болсон энэ гацалтаас болж саналаа өгөх гэсэн иргэдийн урт дараалал үүссэн тухай мэдээлэгдэж байна. Харин одоо тус машин хэвийн ажиллаж байгаа аж. СЕХ-ны Мэдээлэл технологийн төвийн ажилчид санал тоолох машинууд ямар нэг сааталгүй, хэвийн ажиллаж байгаа талаар мэдээлсэн билээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button