УЛС ТӨР

12.00 ЦАГИЙН ИРЦ: Аймгууд 16.4, Нийслэл 13.7 хувийн ирцтэй урагшилж байна

Өнөөдөр /2020.10.15/ 2020 оны аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт явагдаж байна. Санал хураалт 07.00-20.00 цаг хүртэл явагдах юм.

Ингээд СЕХ-ноос 12.00 цагийн байдлаарх сонгуулийн ирцийн мэдээллийг өглөө. Үүгээр аймгуудыг тоймловол:

  • Архангай -16.5
  • Баян-Өлгий - 13.1
  • Баянхонгор - 15.3
  • Булган - 17.7
  • Говь-Алтай - 21.9
  • Говьсүмбэр – 15.6
  • Дорнод - 18.6
  • Дорноговь -18.1
  • Дундговь - 18.1
  • Завхан – Мэдээг техникийн саатлаас шалтгаалж бүрэн аваагүй. 3.3 хувь гэсэн тоо ирээд байна.
  • Өвөрхангай - 19.1
  • Өмнөговь - 20.9
  • Сүхбаатар – 25
  • Сэлэнгэ - 12.7
  • Төв - 17.8
  • Увс - 22.7
  • Ховд - 18.9
  • Хөвсгөл - 11.5
  • Хэнтий - 20.3
  • Дархан-Уул - 10.7
  • Орхон – 16 хувийн ирцтэй байна. Харин нийт аймгуудын хэмжээнд 16.4 хувийн ирцтэй байгаа аж.

Нийслэлийн хувьд:

  • Багахангай дүүрэг - 24.5
  • Багануур дүүрэг - 16.9
  • Баянгол дүүрэг - 14.8
  • Баянзүрх дүүрэг - 13.2
  • Налайх дүүрэг - 16.4
  • Сонгинохайрхан дүүрэг - 14
  • Сүхбаатар дүүрэг - 14.9
  • Хан-Уул дүүрэг - 13
  • Чингэлтэй дүүрэгт 10.3 хувийн ирцтэй санал өгөгджээ. Нийслэлийн хэмжээнд 13.7 хувийн ирцтэй байгаа юм байна. Харин улсын хэмжээнд 15.2 хувийн ирцтэй байна гэв.

2016 оны орон нутгийн сонгуулиар 12.00 цагийн байдлаар аймгууд 19.9, Нийслэл 12.9, улсын хэмжээнд 16.8 хувийн ирцтэй байжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button