НИЙГЭМСурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Хаягдал цаасаар хийсэн түлш 20-45 минут шатдаг, илч сайтай

Бид дууссан дэвтэр, уншихгүй сонин, сэтгүүл, ашиглахгүй цаасаа хайрлалгүй хаядаг. Гэтэл хаягдал цаасаар Б.Гантөмөр хэмээх залуу түлш хийжээ. Энэ тухай мэдээллээ цахим хуудсандаа нийтэлснийх нь мөрөөр холбогдсон юм.

https://www.facebook.com/eguur.mn2/videos/372012933991405

Иргэн Б.Гантөмөр Канад Улсад цаасны үйлдвэрт 14 жил ажилласан байна. Энэ оны нэгдүгээр сард эх орондоо иржээ. Монголд ирээд хэвлэх үйлдвэрийн хаягдал цаас, ном сонины цаасыг дахин боловсруулж, ашиглахгүй байгаад эмзэглэж, өнгөрсөн дөрөвдүгээр сараас өөрийн хоёр дүүтэйгээ хамтран түлш хийж эхэлсэн байна. Тэд энэ зуны турш нийт 5 сая гаруй түлш хийж нөөцөлжээ. Учир нь тэдэнд үйлдвэрийн байр байхгүй тул түлшээ өвөл хийх боломжгүй аж. Одоохондоо зөвхөн дулааны улиралд хийж, наранд хатаах боломжтой гэв. Гэхдээ олон иргэд тэдний хийсэн түлшийг хэрэглэж, давуу талыг нь мэдэрвэл  ирэх жилээс жижиг үйлдвэртэй болох бодолтой байгаагаа нуусангүй.

Гэхдээ тэд нэгэн асуудалтай нүүр тулжээ. Нийслэлд түлээ, нүүрс худалдаалдаг цэгүүд Таван толгой түлш компанитай гэрээтэй байдаг тул адил төрлийн түлш борлуулж болохгүй гэсэн байна. Иймд тэрбээр түлшээ хаана худалдаалж, хүмүүст хүргэхээ мэдэхгүй байгаа аж. Бид түүнтэй Сонгинохайрхан дүүргийн Зургадугаар хорооны гэр хорооллолд хүмүүст түлшээ танилцуулж байх үеэр нь уулзаж ярилцлаа.

-Яагаад заавал хаягдал цаасаар түлш хийе гэж бодов?

-Цаас гэдэг чинь мод биз дээ. Хэвлэлийн компанийн хаягдал  цаас, ном, сонины хаягдал, цаасны үйлдвэрийн хаягдлууд зүгээр л хогийн цэг рүү ачигдах ёсгүй. Үүнд л миний сэтгэл их эмзэглэсэн юм. Тэгээд хаягдал цаасыг ашиглаад түлш хийж, агаарын бохирдлоо бууруулахад хувь нэмрээ оруулахаар шийдсэн. Бидний үр хүүхэд, ач, зээ нар амьдрах газар шүү дээ. Түүнээс биш би мөнгө олох зорилгыг гол болгоогүй.

Яахав ганц нэг хүн бидний бүтээгдэхүүнийг янз бүрийн хүний хэрэглэсэн цаасаар хийсэн юм биш биз, гал бузартана гэлцдэг л юм. Бид эрүүл, цэвэр агаарт амьдрахыг хүсэж байна гэсэн мөртлөө  бохир цаасаар юм хийхгүй л дээ. Тэглээ ч тийм цаастай ажиллахыг хэн хүсэх билээ. 

-Түлшийг барьцалдуулахын тулд ямар бодис, орц ашигладаг вэ?

-Бид түлшиндээ үйлдвэрийн хаягдал цагаан цаас, модны үрдэс, ургамлын болон, малын тос ашигласан. Гэхдээ бүгд хаягдлууд.

-Нэг боодлыг нь 2000 мянган төгрөгөөр худалдаалж байгаа юм байна. Тийм үү?

-Арван ширхэгийг нь 2000 мянган төгрөгөөр худалдаална. Одоохондоо тэгж олноор нь авсан хүн алга л байна. Сонирхоод хоёр, гурван боодлыг л авч байна.

-Бусад түлшнээс юугаараа онцлог, давуу талтай вэ?

-Бид түлшээ зун хийж дууссан гэсэн дээ. Зуны орой сэрүүнд хааяа түлдэг байсан. Их илчтэй, дулаахан. Үнс маш бага гардаг. Утаа бараг л гардаггүй. Янданд хөө тогтохгүй юм билээ.

Яахав пийшингээсээ хамаараад шаталт нь харилцан адилгүй байсан л даа. Энгийн пийшинд хийхэд 45 минут шатаж байсан. Харин төслийн зууханд түлж үзэхэд, 20  минут л шатаж байна лээ.

-Цаас их хурдан асдаг шүү дээ. Энэ түлшний асалт удаан байгаа нь юутай холбоотой гэж та бодож байна?

-Бид дулаан гаргахын тулд тос хольсон. Асалт удаан байгаа нь сайн нягтруулсантай л холбоотой байх.

-Түлээ, нүүрс зардаг цэгүүд дээр борлуулж болохгүй болчихлоо. Сонирхсон хүмүүс хаанаас очиж авах боломжтой вэ?

-Хийж эхлэхдээ ийм асуудал гарч ирнэ гэж тооцоолоогүй. Түлээ, нүүрс зардаг цэгүүдэд л өгчих юм байна гэж бодсон. Одоохондоо үзэж, сонирхож, авъя гэж байгаа хүмүүс надтай холбогдоод л ирж авч байна. Гэхдээ анзаараад байх нь ээ хотын утаанд санаа зовж буй залуус л их ирж байна. Яахав хүмүүс хэрэглээд мэддэг болох бол цаг хугацааны л асуудал байх.

Биднийг ийн ярилцах зуур цөөнгүй хүмүүс цаасан түлшийг сонирхож байлаа. Зарим иргэд “Энэ үртэс юм уу, юу юм бэ” гэж асууж байв. Ихэнх иргэд “Үүнийг нүүрсний оронд хэрэглэлээ гэхэд ямар хэмжээтэйг хийх вэ, уг нь их цэвэрхэн харагдаад байх юм. Гар бохирдуулахгүй юм даа” гэх мэтээр асууж лавлах аж. Б.Гантөмөр “Энэ юу ч биш. Энэ юу юм, иддэг юм уу, түлж болдог юм уу” гэх хүмүүс ч бий хэмээсэн юм.

Иргэд түлшийг зүгээр нэг сонирхоод өнгөрөхгүй, худалдаж авч байв. Хоёр боодол түлш худалдан авсан нэгэн эзэгтэйн сэтгэгдлийг бид сонслоо.

Иргэн О.Энхмаа “Манайх энэ жил хотын төвөөс зайдуу лагерьтаа амьдрах юм. Одоохондоо бол сайжруулсан түлш хэрэглэж байгаа. Зургаан ширхгийг авахад долоо хоног түлчих юм байна лээ. Манайх энэ түлшийг нүүрсэн дээрээ нэмэлтээр түлж үзье гэж бодлоо. Боломжийн байвал цаашдаа авч хэрэглэе л гэж бодож байна даа” гэв.

Ингээд бид хоёр боодол түлш худалдан авч ойролцоох нэгэн айлын пийшинд туршиж үзлээ.

Бидний зочилсон айлын эзэгтэй Т.Мөнхцэцэг ч бас уг түлшийг цахим сүлжээнээс харсан аж. Эко түлшийг энгийн пийшинд хийсний дараа гал дээр байсан ус гуравхан минутын дотор л буцалж байв.

Гэрийн эзэгтэй Т.Мөнхцэцэг “Авч хэрэглэж үзье л гэж бодоод байсан юм. Гар хуруу заваан болохгүй их аятайхан юм байна. Гар л жаахан тос болох юм байна. Гэхдээ хөө болсноос л дээр шүү дээ” гэлээ.

Ийнхүү хаягдал цаасаар түлш хийж, агаарын бохирдлоо бууруулахыг хүссэн иргэнтэй та бүхнийг уулзууллаа. Түүнтэй холбогдохыг хүсвэл ЭНД дараарай.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Т.ХҮЧИТБААТАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Отгоо.
Отгоо.
2020-10-16 09:29

Жаахан ч болсон юм хииж буи нэгнээ дэмжээд явах юмсан.Амжилт хүсье.

Зочин
Зочин
2020-10-16 14:24
Reply to  Отгоо.

Түлээний зах дээр зарах зөвшөөрөл өгөөч !

Зочин
Зочин
2020-10-16 09:42

Баяр хүргэе.

зочин
зочин
2020-10-16 10:53

хаана бдг юм бол? гэртээ бгаа хэрэгцээгүй дэвтэр цаасыг аваачиж өгөх юмсан.

Насанцэнгэл
Насанцэнгэл
2020-10-16 13:13

Хаанаас авч болох вэ? Бас хуучин ном дэвтрийн цаас, хаягд�##� тос гэх мэтийг өгөх юмсан. Фб хаяг нь уншигдахгүй бүдэг байна.

Зочин
Зочин
2020-10-16 21:34

FB нь Ganaa Baatar гэж байна !

Галаа
Галаа
2020-10-21 15:48
Reply to  Зочин

Хаягаа бичээчээ. Тэгээд хүн их авахгүй б.на гэж яриад зогсож байх юм.

Basca Feiza
Basca Feiza
2020-10-17 01:00

сайн байцгаана уу? Ёстой зүгээр, давгүй бүтээгдэхүүн юм бишүү. Хүмүүст хэрэглэхгүй, хэрэгцээгүй гэсэн цаас, ном, сэтгүүл хаа сайгүй л байгаадаа. Мөн хуучин тос, хуршчихсан тос гэхчлэн. Эдгээр түүхий эдүүдээ худ�##�дан ав�##�тын нь бөөний болон жижиглэнгийн үнийг суд�##�ж гаргаж ирчихэж байгаад үнийг нь тогтоогоод түүхий эдүүдийнхээ худ�##�дан ав�##�тыг хийгээд, худ�##�дан ав�##�тынхаа цэгүүдийг үүсгээд явб�##� хаа хаанаа л зүгээр болвуу. Ганаа Баатар минь, сайхан л бүтээгдэхүүн бий буй болгож байнадаа өөрөө. Хүмүүс чансааг нь мэдээд ирэхээрээ худ�##�дан ав�##�т ихсэж бүтээгдэхүүн тань түмний хүртээл болж УБ -ын утаа, хиншүү арилж багасахад хэрэгтэй юмдаа.

Зочин
Зочин
2020-10-17 02:38

Энэ харин зүгээр юм бишүү угаартахгүй бөөн ажил , айх зүйлгүй сэтгэл амар

Зочин
Зочин
2020-10-17 15:33

Gal asaahdaa modnii orond ashiglaj boloh um uu

Bat
Bat
2020-10-22 00:52

МАН сонгуулийн сурт�##�чилгааны бөөн хогийг аваачиж өгдөг байж хогийн саванд хийчихсэн юм сан

Ганаа
Ганаа
2020-10-22 01:49

Гол нь энэ түлшний шат�##�тын дулаан ялгаруул�##�тын хэмжээ, бас шатах явцад ялгарах хийнд агуулагдах элементүүдийн бүрдэл, хүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөлөл юу байж болох гээд суд�##�гаа шинжилгээний статистик мэдээг иргэдэд өгмөөр байна?

Цэцгээ
Цэцгээ
2021-02-20 21:05

хувь хүмүүст байдаг цаас ном бичиг хэргийн хаягдлаа өгвөл хаана яаж өгөх вэ. Г�##�д бузар болчихгүй ч ном дэвтэр хайрцаг савнаас эхлээл цаас их байдаг түүнийгээ цуглуулаад өглөв дэм юм даа

Доёо
Доёо
2022-10-24 21:59

Энэ зүгээр түлш гэж бодоод байх юм. Х�##�а�##�тын шугам тавьсан гар г�##��##�гаатай пийшинд яах бол? ажилтай явчихна. дулаан барих болов уу?

Холбоотой мэдээ

Back to top button