ЭДИЙН ЗАСАГ

БНХАУ-д Монголын коксжих нүүрсний үнэ ТОГТВОРТОЙ байна

БНХАУ-ын Шанси мужийн Линфенд хүхэрлэг чанар багатай угаасан коксжих нүүрсний үнэ тонн тутамдаа 20-30 юаниар өсөж, 1320-1350 юань орчим болжээ. Ийнхүү үнэ өсөж байгаад коксжих нүүрсний үйлдвэрүүд түүхий эдээ идэвхтэй нөөцөлж байгаа нь нөлөөлсөн байна.

Харин Австралийн коксжих нүүрсний эрэлт тодорхойгүй байгаа аж. Нэгдүгээр сард нийлүүлэлтэд гарах коксжих нүүрсний үнэ 1.5 хувиар өсөж, арилжааг хаажээ.

“SXCoal”-ийн тооцоолон гаргадаг Монголын угаасан коксжих нүүрсний үнийн индекс БНХАУ-ын “Алтан 7 хоног”-ийн амралтын өмнөх үеийн түвшинд хэвээр буюу тонн тутамдаа 1020-1040 юань байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button