Б.Пүрэвдорж: Ерөнхий сайд аа, та битгий худлаа хэл
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/-ийг хийж байгаа билээ.
Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “У.Хүрэлсүхийн Засгийн газар нэг ч концессын гэрээ хийгээгүй. Өмнө нь байгуулагдсан гэрээнүүдийг л санхүүжүүлж байгаа” хэмээсэн.
Улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч үүнийг бататган “Миний үед концесс шинээр байгуулагдаагүй” гэсэн юм:
Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, “Ерөнхий сайд та битгий худлаа хэлээд бай. Таны засгийн газар 2019 оны гуравдугаар сарын 29-ний өдөр концессын гэрээ байгуулсан. Тавантолгой-Гашуусухайт чиглэлийн 955 км замыг 3.3 их наяд буюу Чингис бондтой тэнцэх хэмжээний мөнгөөр барьж байна. 1 км замыг 4.6 тэрбум төгрөгөөр барьж байна. Манай Ховд аймгийн Дуут сумын бүх хониор 800 км зам барих нь. Одоо удахгүй барих, ашиглах, шилжүүлэх концесс. Ийм өндөр өртгөөр барьсан концесс тун удахгүй дампуурна.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, “Б.Пүрэвдорж гишүүн ээ, та андуураад байна. Концесс чинь дотроо хэд хэдэн янз байна. Эхлээд улсын төсвөөс барьчхаад, дараа нь буцаагаад мөнгөө авдаг. Барьчхаад улсад зарж байна гэсэн үг. Хүрэлсүхийн засгийн газар ийм төрлийн зүйл хийхгүй. Бариад ашиглах гэдэг нь хувийн хэвшлийнхэн өөрсдөө концессоо аваад, орлогоо олоод явах юм” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Пүрэвдорж гишүүний эдийн засгийн мэдлэг тун ядмаг юм даа Хэрүүлээ багасгаад ухаанаа ур�##�дуулаач ээ
Пүрэвдорж гишүүн ЕСайдыг унагах санаатай үг хэлж өөрөө юу ч мэдлэггүйгээрээ онигоо боллоо,
Энийг шударга хүн гэж бодож байна уу үгүй шдээ энэ чинь элбэгдоржийн бууны нохой шдээ
Концессын ялгаагаа ойлгох хэрэгтэй юм байна гишүүн ээ
Энэ шороо овоолсон гээд бгаа замын ажлыг очоод үзээрэй. Их юм хийж бгаа шүү. Энэ чинь хүнд даацын зам юм шүү. Тодорхой хугацаанд бүх зүйлийг нь хариуцаж ашиглаад Ул�####�а өгөх юм.
маш зөв , хогийн сүлжээгээр мөнгө идэж бгаа асуудлыг сөхөж бн, энэ бас шайгүы дуугараад бдг нөхөр шүү...
Пүрэвдорж гишүүн ЕСайдыг унагах санаатай үг хэлж өөрөө юу ч мэдлэггүйгээрээ онигоо боллоо,