УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ
Монгол талд ирэх ашгийг нэмэгдүүлэх 11 саналыг “Рио Тинто”-д тавина

Оюутолгой төслөөс Монгол Улсын талд ирэх ашгийг нэмэгдүүлэх чиглэл бүхий 11 саналыг Засгийн газар “Рио Тинто” компанид тавихаар бэлтгэж буй аж.
Австрали улсад “Рио Тинто” компани хайгуул, олборлолт хийхдээ түүхэн соёлын өвийг дэлбэлж, устгаснаас үүдэн тус компанийн удирдлага солигдсон. Иймд “Рио Тинто”-гийн талаас, “Удирдлага солигдсон, шилжилтийн үе таарч байгаа тул түр азнана уу” гэх байр суурийг илэрхийлж буй гэнэ.
11 саналыг боловсруулж “Рио Тинто” компанид тавих тал дээр ажлын хэсэг гаран ажиллаж байгаа юм байна.
Г.САНСАРМАА