Засгийн газар “Рио Тинто”-гийн асуудлаар хуулийн фирм хөлсөлжээ
Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч “Рио Тинто” компани Монгол Улсын Татварын ерөнхий газраас тавьсан 150.2 сая ам.долларын актыг үл хүлээн зөвшөөрч, олон улсын Арбитрийн шүүхэд хандахаар болсон. Уг Арбитрийн маргааныг Монгол талаас хариуцах ажлын хэсгийг ЗГХЭГ-аас гарган ажиллаж буй.
Эргэн сануулахад, 2018 оны нэгдүгээр сард Татварын ерөнхий газар “Рио Тинто” компанийн 2013-2015 онд төлсөн татварын аудитын дүгнэлтэд үндэслэж, 155 сая ам.долларын акт тавьсан. Акт тавьсны дараа хоёр тал хэлцлийн ширээний ард сууж, хөрөнгө оруулагч тал 4.8 сая ам.долларын актыг хүлээн зөвшөөрч, төлсөн юм. Харин үлдсэн 150.2 сая ам.долларын татварын актын асуудлыг Арбитрийн шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон билээ.
Тэгвэл уг асуудал дээр манай Засгийн газар олон улсын “King&Spalding” хуулийн ферм хөлслөн, ажиллаж байгаа юм байна. Мөн үүнээс гадна “Көннигс Санаачилга” Европын улсуудын шинжээчдийн бүлэгтэй хамтран ажиллаж буй аж.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.