ДЭЛХИЙ

Хятад улс Потала ордны эртний судар бичгүүдийг хамгаалахын тулд 45 сая ам.доллар зарцуулна

Хятадын засгийн газар ирэх арван жилийн хугацаанд Түвдийн Лхаст байрлах дэлхийн өвүүдийн нэг Потала ордны эртний судар бичгүүдийг хамгаалахад зориулж  300 сая юань буюу 45 сая ам.доллар зарцуулахаар болжээ. 

Өнөөдрийн байдлаар энд Хятад, Түвд, Манж, Монгол болон Санскрит хэлээр бичигдсэн 40 мянга гаруй эртний ном судар бичгүүд хадгалагдаж байгаа талаар Потала ордны удирдлагын албанаас мэдээлэв. Түвдийн эртний судар бичгүүдийг хамгаалах төвийн мэргэжилтэн Педрон “Агуулга, хувилбар, уран сайхны үнэ цэнийн хувьд ялгаатай эртний ховор бичгүүдийг харах үнэхээр гайхалтай байна” гэв. Бүс нутгийн хамгааллын ажилтнууд эртний баримт бичгүүдийг урьдчилан сэргийлэх болон хамгаалах ажил хийж шифрлэж, дижитал хэлбэрт оруулж байна. Эдгээр эртний судар бичгүүд дурсгалын шинжтэйгээс илүү нэгдсэн Хятадын бүрэн бүтэн байдлыг хадгалж хамгаалж чадах үнэт түүхэн баримт билээ. Мөн “Хятадын соёлын өвөрмөц байдлыг үеийн үед хадгалан үлдээж, хүргэхийн тулд судар бичгүүдийг хамгаалах, зохистой ашиглах нь бидэнд ашид чухал” хэмээн Потала ордны удирдлагын албаны дэд захирал хэллээ. Түвдийн хаан Соронзон Гомбын удирдлага дор 7-р зуунд Потала ордонг барьж, 17-р зуунд өргөжүүлж байсан бөгөөд нийт 41 га талбайг эзэлдэг. 1994 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгүүлсэн тус газар нь Хятад дахь аялал жуулчлалын гол газруудын нэг юм.

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button