ДЭЛХИЙ

“Оддын дайн”-ы сэлмийг канад залуу бүтээжээ

“Оддын дайн” кино дэлхий даяар алдарт гарч, олон сая үзэгчдийн сэтгэлд хүрсэн билээ. Бага насандаа “Оддын дайн” үзсэн хүүхдүүд модон савх барьж түүнийгээ “lightsaber” хэмээн хоорондоо байлддаг байсан.

Тэгвэл Жеймс Хобсон гэх Канад эр “Youtube” суваг дээрээ хийдэг “Make it real” цуврал нэвтрүүлгийн сүүлд гаргасан дугаартаа “lightsaber”-ийг бүтээжээ. Уг сэлэм нь пронаны хий болон хүчилтөрөгч ашиглан плазма үүсгэдэг учир гэрэлтэж, “Оддын дайн” дээр гардаг сэлэмтэй их төстэй харагддаг аж. Өөр төрлийн давс ашиглан сэлэмний өнгийг ногоон, улаан, шар болгож болох юм байна.

Түүний “Youtube” хуудсан дээр тавигдсан бичлэг одоогийн байдлаар 12 сая хандалттай байгаа юм. Тэрээр уг бичлэгтээ хэрхэн “lightsaber” бүтээснээ тайлбарлахдаа, “Онолын хувьд плазмаг соронзон орон ашиглаж сэлмэн дотор барьж болно. Гэхдээ асуудал нь сэлмэн дотор барьж хүчрэх хэмжээний чадалтай цахилгаан соронзон орон үүсгэх юм. Тэгэхийн тулд сэлмээ бүхэлд нь цахилгаан соронзоор бүрэх хэрэгтэй” гэжээ.

Сэлэм ассан үедээ 2204° цельс (4000° фаренгейт) хэмтэй халсан бөгөөд энэ сэлмээр металлыг хүртэл хоёр хуваасан байна.

                                                                                               Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button