ДЭЛХИЙ

Толгойгоо тастуулсан багшийн хэрэг юу дагуулав

Өнгөрсөн баасан гарагийн өдөр (2020.10.16) Франц улсад олон хүнийг түгшээсэн хэрэг гарсан билээ. Тодруулбал, хичээлийнхээ үеэр Аллахын элч Мухаммедын тухай хүүхэлдэйн кино үзүүлсэн түүхийн багшийн толгойг цагаач этгээд тасдан хөнөөсөн. Хэрэгтэн нь Москвад төрсөн Чечен гаралтай 18 настай эрэгтэй байсан бөгөөд баривчилгааны үеэр эсэргүүцэл үзүүлсэн учир цагдаа нарт буудуулж нас барсан байна. Уг хэргийн улмаас есөн хүн баривчлагдсан аж. Гэрчүүдийн хэлснээр гэмт хэрэгтэн багшийн ажилладаг сургуулийн урд түүнийг хүлээж ,сурагчдаас аль нь тэр багш болохыг асууж байжээ.

Уг хэрэг гарснаас хоёр хоногийн дараа (2020.10.18) Францын сангийн сайд Брүно Ле Майер Исламын зарим бүлгэмүүд дээр тавигддаг эдийн засгийн хяналтаа улам чангатган баталгаажуулах талаар санал тавьсан юм. Тэрбээр “France 3”-д өгсөн ярилцлагадаа “Криптовалют террорист бүлгэмүүдийг санхүүжүүлдэг. Үүнийг бид зогсоох хэрэгтэй” гэжээ.

                                                                                      Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button