ДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГ

АНУ-ын компани “Rio Tinto”, “Turquoise Hill Resources”-ийн эсрэг зарга үүсгэжээ

Аравдугаар сарын 14-нд АНУ-ын “Hach Rose Schirripa & Cheverie” компани “Rio Tinto”, “Turquoise Hill Resources” компаниудын гүйцэтгэх захирлын эсрэг зарга үүсгэжээ. Зарга Нью-Йорк хотын дүүргийн шүүх дээр хэлэлцэгдэж байгаа юм байна.

Тус компанийн зүгээс 2018 оны долдугаар сарын 17-ноос 2019 оны долдугаар сарын 31-ний хоорондох хугацаанд “Turquoise Hill Resources”-ийн үнэт цаасыг худалдаж авсан бүх хүнийг төлөөлж уг заргыг үүсгэж буйгаа мэдэгджээ. Үүнээс гадна дээрх хугацаанд Туркоиз Хиллийн үнэт цаасны асуудлаар санхүүгийн алдагдал хүлээсэн хөрөнгө оруулагчдыг холбогдож, нэгдэхийг уриалжээ.

“Hach Rose Schirripa & Cheverie” компани Турзойз Хиллийг Оюутолгой төслийн талаар цаг үеийн шаардлагатай мэдээллийг өгч байгаагүй, бүрхэг байдал үүсгэсэн гэж маргааны үндэслэлдээ дурдсан байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button