УРЛАГЯрилцлага

Э.Ганбилэг: Ээж минь дуулсан дуу бүхнийг чихээрээ тэвэрч, сонсдог байх

Би их сургуулийн оюутан болж хотод ирээд удаагүй, байрны амьдралд дадаагүй байсан цаг. Тэр үед нэгэн өндөр ах орой болгон үүдний жижүүртэй ирц авч, жижүүр тасгийг цэвэрлэгээндээ гарахыг шаарддаг байлаа. Хүмүүс түүнтэй “Сайн уу ах аа” хэмээн мэнд мэдэж, элэгсэг дотно ханддаг байв. Хэд хоногийн дараа би түүнийг байрны зөвлөлийн дарга болохыг нь мэдсэн юм. Удалгүй арванхоёрдугаар сард өнөөх өндөр ахын ажлыг би хүлээж авлаа. Ингэж л би Э.Ганбилэг ахтай танилцсан. Тухайн үед түүнийг эстрадын дуучны гуравдугаар ангийн оюутан гэдгийг л мэддэг байв. Харин өчигдөр түүнийг өөртөө төдийгүй уншигч та бүхэнд шинээр нээх оролдлого хийлээ.  

“БИД БИЕСЭЭ ТАНЬЖ, МЭДЭХИЙН ТУЛД ГУРВАН САР ХАМТ АМЬДАРСАН”

-Сая нааш ирэхдээ 2018 онд  “The Voice of Mongolia” шоуны тайзнаа дуулсан дууг тань сонсчхоод гарч ирлээ. Хааяа сонсож, эрч хүч авдаг юм л даа. Харин та дуулсан дуунуудаа хэр их сонсдог вэ?

-Миний хувьд дуулсан дуунуудаа сонсох гэхээсээ илүү дуулах дуртай. Надад тэр нь их таалагддаг.

-“The Voice of Mongolia” шоунд оролцож байхдаа танилцсан дөрвөн залуутай нийлж хамтлаг байгуулжээ. Хамтлагийн нэр их өвөрмөц санагдлаа...

-Бид хамтлагаа анх дөрвөн гишүүнтэй байгуулах гэж байсан. Харин судлах нь ээ Монголд таван эрэгтэйгээс бүрдсэн хамтлаг бараг л байдаггүй юм билээ. Тэгээд бид “Яагаад таван хүнтэй хамтлаг байгуулж болохгүй гэж” гэсэн асуултыг өөрсдөдөө тавиад Б.Батбаярыг хамтлагтаа авсан.

Хамтлагийн маань гишүүд бүгд л өөрийн харизм, зан авиртай хүмүүс. Зарим нь үзэм идэх дуртай бол зарим нь самар идэх дуртай. Тийм ч учраас бид хамтлагтаа “Үзэм ба самар” гэсэн утгатай нэр өгсөн.

-Та хэдийг хамт амьдарч байсан гэж сонссон. Үнэн үү?

-Бид биесээ таньж, мэдэхийн тулд гурван сар хамт амьдарсан. Одоо бол тус тусдаа амьдарч байгаа. Гэхдээ удахгүй буцаад хамт амьдарна. Хамт амьдарч байх хугацаандаа “Хайрлаж болох уу” дууныхаа үгийг бичиж,  “The Voice of Mongolia” шоуны “The Knock Out” шатанд очиж, дуулсан. Тухайн үед манай хамтлаг “The city” гэсэн нэртэй байсан. Харин зургадугаар сараас продюсер Б.Наранзун ахад хамтарч ажиллах санал тавьсан. Хамтарч ажиллаж, хамтлагийнхаа нэрийг “The Raisins and Nuts” буюу “Үзэм ба самар” болгосон.

-Хамтлагийн гишүүд ямар сургууль төгссөн, ямар мэргэжилтэй хүмүүс вэ?

-“Cbass” буюу И.Мөнх-Эрдэнэ СУИС-ийг дуурийн дуулаачаар, “B2” буюу Б.Батбаяр бид хоёр СУИС-ийг эстрадын дуулаачаар төгссөн. Харин Б.Өсөхбаяр буюу “Daniel” маань Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Маркетингийн менежер,  Г.Мөнх-Эрдэнэ буюу “Markyz” Монгол Улсын Консерваторыг хөгжимчнөөр төгссөн.

-Хоёрхон хоногийн өмнө танай хамтлаг анхны уран бүтээлээ цацлаа. Энэ дуун дээр та Э.Ганбилэг гэдэг хүний ур чадварыг 100 хувь гаргаж, чадсан уу?

-Бид анхны уран бүтээлдээ хоёр сарын хугацаа зарцуулсан. Бүгд л өөрсдийнхөө хувийн харизмыг гаргаж дуулсан. Харин би өөрийгөө байж болох хамгийн сайнаараа л дуулсан, хичээсэн гэж бодож байна.

-Яагаад заавал продюсер Б.Наранзунтай хамтрав?

-Б.Наранзун ах бол маш мундаг хүн. Монголд байгаа цор ганцхан продюсер гэж боддог. Бид түүнийг “төрчихсөн продюсер” гэж нэрлэдэг. Үлгэр болсон чадвартай хүн бидэнтэй ажиллаж байгаа нь зүүд юм шиг л санагддаг.

-Хамтарч ажиллаад хэр их юм сурч байна?

-Шинэ дуун дээр хэрхэн ажиллахыг, хүнд яаж үлгэр жишээ болдгийг, сэтгэл зүйгээ ямар байлгах ёстойг суралцаж л явна.

-Дараагийн уран бүтээл хэзээ цацагдах вэ?

-Бид хоёр, гурван дуу хийчихсэн байгаа. Яг алийг нь түрүүлж цацахаа мэдэхгүй л байна. Эхлээд энэ сарын 23-нд болох Наагий ахын “Special night with Наагий” тоглолтод оролцоно.

-Уран бүтээлч хүн болгоны дотор хэн нэгэнтэй хамтарч уран бүтээл хийх хүсэл байдаг. Танд хамтарч ажиллах юм сан гэсэн уран бүтээлч бий юу?

-Одоохондоо бол алга аа. Энэ гэр бүл, хамтлагтаа бүх сэтгэл зүрхээ зориулна. Хүмүүсийн сонсох дуртай, уран бүтээл дуунуудыг хийхийн төлөө л мэрийнэ.

Тэдний хамтлагийг танилцуулах хурал дээр уулзсан болоод ч тэр үү тал талаас нь түүний зургийг дарж, олон харц ээрнэ. Орон зайн энэ давчуу байдал түүнийг бүр тухгүйтуулав бололтой. Зарим асуултад их л товчхон хариулж, зарим асуултаас бүр зугтаж байлаа.

“МИНИЙ НОМЕР НЭГ ФЕН БОЛ ЭЭЖ”

-Эмээ тань уртын дуучин байсан. Ирээгүй үед нь найр наадам эхэлдэггүй байсан гэх юм билээ. Эмээгийнхээ тухай дурсамж уудлаач...

-Би эмээгээ харж байгаагүй. Бага байхад минь бурхан болсон юм билээ. Тухайн үед намайг “Дуучин болоорой” гэж хэлээд зүүн мөрөн дээр минь үнсдэг байсан гэсэн. Эмээгийн минь хүсэл, тэр үйлдэл надад маш их нөлөөлсөн гэж би боддог. Тийм ч учраас ээж минь миний дуулсан дуу бүхний үгийг чихээрээ тэвэрч, сонсдог байх.

-Та 2018 онд өгсөн нэг ярилцлагадаа “Би ээждээ л зориулж дуулдаг” гэсэн байсан. Харин одоо хэнд зориулж, дуулж байна вэ?

-Одоо ч ээждээ л зориулж дуулдаг. Ээж маань миний номер нэг фен шүү дээ. /инээв/

-Ер нь уран бүтээлч хүн сонсогчдодоо зориулж дуулдаг юм уу, эсвэл гоё сайхан юм хийж, түүнээсээ кайф авах гэж дуулдаг юм уу?

-Мэдээж нэгт өөртөө таалдагдах гэж уран бүтээл хийнэ. Өөрийнхөө шүүлтүүрээр оруулсан уран бүтээлээ л сонсогчдод хүргэнэ шүү дээ. Харин ямар харизмаар хүлээж авах нь сонсогчдын сонголт.

-Сүүлийн үед гарч байгаа дуунуудыг анзаарах нь ээ англи, монгол үгсийг хослуулан хэрэглэсэн байх юм. Хүнээр бол эрлийз юм шиг гэх үү дээ. Уран бүтээлч, залуу хүний хувьд үүнийг юу гэж харж байна вэ?  

-Үүнийг би шинэчлэл гэж л харж байгаа. Тогтсон хэв маягийг эвдэж, шинэчлэлт хийх гэсэн оролдлогуудын нэг болов уу даа.

-Хэтэрхий хувийн асуудалд орооцолдсон гэх вий. Гэхдээ энэ асуултыг сонсогчдын өмнөөс асууж байгаа юм шүү, уучлаарай. Та найз охинтой юу?

-Дуртай зүйлээ хийж байгаа болохоор эмэгтэй хүнд цаг, зав гаргаж чадахгүй юм. Яг үнэнийг хэлэхэд, одоохондоо уран бүтээл дээрээ төвлөрч ажилламаар байна.

-Танд ер нь ямар эмэгтэй хүн таалагддаг вэ?

-Ер нь шаардлага өндөртэй шүү. /инээв/ Сэтгэл татам, өндөр, царайлаг эмэгтэй л харц гижигддэг дээ.

-Тэгвэл эмэгтэй хүнээс юуг нь түрүүлж хардаг вэ?

-Эмэгтэй хүний нүдийг л түрүүлж л хардаг. Дараа нь хоолойг л нь сонсохыг хүсдэг.

Биднийг ийн ярилцаад сууж байтал хамтлагийн гишүүд нь зураг татуулъя хэмээн түүнийг дуудах нь тэр. Бидний яриа ийн өндөрлөх хэрэгтэй болсон ч би түүнийг босохоос урьтаж, хоёр, гуравхан асуулт асууж амжив.

-Та “The Voice of Mongolia” шоуны “The Battle” шатанд Д.Бямбахишигтэй хамтран дуулсан. Сайн ч дуулсан. Гэхдээ хасагдсан. Д.Бямбахишигтэй одоо холбоотой байгаа юу?

-Бямбаа маань 2019 онд ХААИС-ийг төгссөн. Бид хоёр одоо холбоогүй л байна. Гэхдээ найзууд хэвээрээ шүү.

-Та хасагдсаныхаа дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “манай багаас л хүн түрүүлнэ” гэсэн байсан. Ер нь таныхаар хэн түрүүлэхээр байсан бэ?

-Ж.Ариунжаргалыг л түрүүлнэ гэж бодсон. Одоо чи надаас ард хоцорсон өнгөрсний талаар асуух гэж байгаа бололтой. Гэхдээ би өнөөдөр өнгөрснийг дурсмааргүй байна.

-Яагаад. Та өнгөрснөө дурсах дургүй байгаа хэрэг үү?

-Өнгөрсөн цаг дээрх үйл бол өөрчлөх боломжгүй зүйлс. Харин одоо бид ирээдүй цаг руу тэмүүлж яваа учир өнгөрснийг яримааргүй байна. Энэ хамтлагаараа шинэ сайхан зүйл л хиймээр байна.

Тэр ингэж хэлээд суудлаасаа эрсхэн бослоо. Магад таны мэдэхийг хүссэн, асуух л байсан асуултыг үлдээсэн ч байж мэдэх юм. Гэхдээ олон сайхан уран бүтээлийн ард уулзах ерөөл талбиад суудлаас өндийсөн учир дараа уулзахдаа асууж амжаагүй асуултуудаа тэвэрч очоод, дотоод руу нь нэвтрэх болно оо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЭЭ бурхан минь
ЭЭ бурхан минь
2020-10-22 16:33

Царайны сайхнаар цай сүлдэггүй юмаа з�##�уу минь, эмэгтэй хүнийг зөвхөн царай зүсээр ялгаж хардаг бол үнэхээр мулгүй дүүрчихсэн тэнэг з�##�уу бна. Ийм яриагаар олонд танигдаж үнэлүүлэх хэцүү дээ, хөөрхий бага юм уншсан, мэдлэг муутай, од болохын дон туссан з�##�уу юм бна

Zochin
Zochin
2020-10-24 15:33

Hun uulihiin don tustsiim shg garuud bolioroi setguulch bs ene yriltslaganii garchigaa dunguj garch irj bga zaluu hamtlagiin imageiig alduulku oligtoi garchig ugchihud ydin garchign dr duruuluh m#lnud zndu shde anyways amjilt Naranzun producer

Haha
Haha
2020-10-24 17:49

Neeh emegtei hun dr shaardlaga tawihaar tsaraitaach ym shig shaardlaga undurch gej bh shig chini tsaraind bol oldoj bgaa ni l ih ym boliishuu haha

Холбоотой мэдээ

Back to top button