ДЭЛХИЙ

Турк улс террористуудад агаарын цохилт өгчээ

Турк улс Иракийн цэргийн баазад халдахаар бэлтгэж байсан “Курдистаны ажилчны нам” террорист бүлэглэлийн найман байрлалд агаарын цохилт өгсөн талаар тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ.

Тус яамны мэдэгдэлд , Туркийн сөнөөгч онгоцнууд Иракийн хойд хэсгийн Авасин-Басянгийн нутгийн цэргийн бааз руу халдахаар төлөвлөснийг КАН-ын хорогдох байр болон зэвсгийн агуулахад агаарын цохилт өгсөн гэжээ.

Турк улсад КАН-ын террористуудын үйл ажиллагаатай холбоотой шинэ мэдээлэл ирсэн тул “Claw-1” ажиллагааны үргэлжлэл болгон “Claw-2” ажиллагааг долдугаар сарын 13-ны өдрөөс эхлүүлсэн аж.

Туркийн эсрэг 30 гаруй жилийн турш террорист ажиллагаа явуулж буй КАН-ыг Турк, АНУ болон Европын Холбооны орнууд террорист байгууллагуудын жагсаалтад оруулсан байна. Тус бүлэглэлийн үйлдсэн халдлагын улмаас 40 мянга гаруй хүн амиа алдсан гэнэ.

А.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button