Нийгмийн

ТАНИЛЦ:“Улаанбаатар” кино наадмаас шагнал хүртсэн уран бүтээлчид

“Улаанбаатар” олон улсын кино наадам энэ сарын 19-нд найруулагч С.Бямбын “Хэвтрийн хүн” киногоор нээлтээ хийсэн. 12 дахь жилдээ болж байгаа эл наадамд  Канн, Берлин, Торонто, Венецийн кино наадамд шалгарсан Франц, Герман, Иран, Швейцар, Итали, Австрали, Хятад, Тайвань, Япон, Бразил, Монгол зэрэг 11 орны 19 кино бүтээлийг үзэгчдэд толилуулж байгаа юм.

Тус кино наадмын Монгол киноны уралдаант хэсэгт найруулагч Ж.Жамьянсүрэнгийн “Хөхөө”, Б.Отгонзоригийн “Эмэгтэй”, Ж.Сэнгэдоржийн “Гэргий”, Г.Даваазулын “Хэлгүй жим”, О.Бат-Өлзийгийн “Буруу өрөг”, Б.Эрдэнэцэцэгийн “Ээж хадны домог”, Т.Анарын “Сүүн замын сахиул” бүтээлүүд өрсөлдсөнөөс найруулагч Ж.Сэнгэдоржийн “Гэргий”, найруулагч Ж.Жамьянсүрэнгийн “Хөхөө”, найруулагч Б.Отгонзоригийн “Эмэгтэй” уран сайхны кино тус тус шалгарч, Монгол кино хөтөлбөрт сонгогдсон.

Сонгогдсон эл гурван кино өчигдөр үзэгчдийн хүртээл болж, шилдэгүүдээ шалгарууллаа.

  • Шилдэг уран сайхны кино: “Хөхөө”
  • Шилдэг найруулагч:Ж.Жамьянсүрэн
  • Шилдэг зохиол:Гэргий
  • Шилдэг продюсер:Эмэгтэй /Women/
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button