ДЭЛХИЙ

ДЭЛХИЙ ДАХИН: Хүүхдийн бэлгийн хүчирхийлэгч санваартнуудыг шүүнэ

Өнгөрч буй долоо хоногт дэлхий дахины анхаарлыг татсан томоохон уулзалт Ромд боллоо. “Сүм дэх насанд хүрээгүй хүүхдүүдийг хамгаалах” сэдэвт хуралд 130 гаруй улсын санваартнууд оролцсон юм. Энэ үеэр Ромын Пап Францис хүүхдийн бэлгийн хүчирхийллийг таслан зогсоохын тулд арга хэмжээ авах болно гэдгээ амалсан. Хүүхдийн хүчирхийлэл нь түүнд эрт дээр үед зарим шашин хүүхдээр тахил өргөдөг байсан зан үйлийг санагдуулдаг хэмээн онцолжээ.

Нэн тэргүүнд хохирогчдын асуудлыг авч хэлэлцэх бөгөөд гэмт хэрэгтэн  санваартнуудад шинэ тодорхой журам гаргаж арга хэмжээ авч авах аж. Ингэхдээ тэднийг хамгаалж, нуун дарагдуулах зүйл байхгүйг амлаад бүх хүчирхийлэгчдийг шударга ёсны өмнө авчирна гэв.

Мөн хүүхэд холбогдсон хүчирхийлэлтэй холбоотой ямар ч тайлбар байхгүй. Эрх мэдэлтнүүд тэдний бяцхан зүрхийг урж сэтгэлийг нь сэмлэхэд тэд чимээгүй л уйлж байсан. Бид энэ уйлж буй чимээг олж сонсох ёстой хэмээн Ромын Пап нэмж хэлсэн юм. Тэрбээр 2013 онд сонгогдсоныхоо дараа энэ асуудлыг шийдвэрлэж болох асуудал гэж байсан ч хэргийг шийдвэрлүүлэх хангалттай баримт нотолгоо цуглуулж чадаагүй гэж байв. Дэлхий даяар хэдэн арван жилийн турш олон мянган хүн хүчирхийлүүлсэн гэж яригддаг боловч сүмд хэргийг нууж хаацайлан дардаг байна. Хүчирхийллийн золиос бологсод хамгааллын шинэ протокол хэрэгтэй хэмээн шаардаад буй. 

Пап лам Францис сүмүүдэд үүсээд буй эдгээр ноцтой асуудлуудыг шийдвэрлэх, гарц олох шаардлага бүхий шахалттай тулгарч байна. Санваартнуудтай холбоотой эдгээр асуудлыг нийтээр “Санваартнууд болон сүмийн эрх мэдэлтнүүд ёс суртахуунаа цаасан дээр бичиж үлдээгээд л мартчихсан” хэмээн ёжилжээ.  

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button