ДЭЛХИЙ

Архиваас жинхэнэ Жеймс Бондыг илрүүлжээ

Хүн бүр л Жеймс Бонд гэх нэрийг мэднэ. Гэхдээ дэлхий даяар алдартай Жеймс Бонд кино дээр гардаг шиг тагнуул үнэхээр байдаг бол түүнийг таньдаг хүн маш ховор байх биз. Ямар нэгэн байдлаар түүний тухай маш өндөр нууцлалтай мэдээлэл олонд ил болохгүй л бол мэдэх аргагүй.

Тэгвэл хүйтэн дайны үеийн өндөр нууцлалтай мэдээлэл задарснаар үнэхээр Жеймс Бонд гэх нэртэй тагнуулч байдаг байсан нь ил болсон аж. 1964 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр Варшав хотод тагнуул Бонд очжээ. Тэрээр Их Британы Цэргийн Яамд архивчаар ажилдаг байсан байна.  Жинхэнэ тагнуулуудыг баригдахаас сэргийлж төөрөгдүүлэх зорилготой Бондыг ашиглаж байсан гэж судлаачид таамаглаж байгаа юм.

Польшд очоод нэг жил болсныхоо дараа Бонд Англи руу буцсан байна. Түүний гэр бүл хэлэхдээ Бонд кино зохиол дээр гардаг Жеймс Бондтой хүүхэмсэг талаараа ижил байсан гэж хэлсэн аж.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button