ДЭЛХИЙ

Япончууд амьтанд ээлтэй, ИДЭЖ БОЛДОГ гялгар уут бүтээжээ

Японы Нара үндэсний паркд буга их байдгаараа алдартай билээ. Уг хүрээлэнд 1200 гаруй буга байдаг аж. Тийм учир маш олон жуулчид жил болгон тус үндэсний паркад очдог юм. Гэвч тэнд очсон зарим жуулчид гялгар уутаа хогийн саванд хаялгүй орхидог байна. Гялгар уут нь буганд аюултай бөгөөд өнгөрсөн жил нэг бугын ходоодноос 4 кг гаруй хаягдал гялгар уут гарч ирсэн аж.

Тэгвэл Нара хотод оршин суудаг Такаши Накамура уг гялгар уутны асуудлыг шийдэх санаа гаргажээ. Тэрээр цаасны үйлдвэр ажиллуулдаг бөгөөд хаягдал сүүний картон цаас болон удааны хальс ашиглан буганд аюулгүй уут бүтээжээ. “Asahi Shimbun” сонинд мэдээлснээр бол тус уутыг “Японы Хоол Хүнсний Лаборатори”-оос шинжлэн идэхэд аюулгүй гэж дүгнэсэн байна.  Такаши нэг уутыг 100 иенээр зарж байгаа юм.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button