ДЭЛХИЙ

Бразилийн дунд сургуульд зэвсэгт этгүүдээд халдаж, арван хүнийг хөнөөжээ

Бразилийн хамгийн том хот Сан Паулогийн Раул Бразил олон нийтийн сургуульд буудалцаан гарч арав орчим хүн амиа алджээ.

Халдлага үйлдэгч хоёр этгээд долоон оюутан болон нэг эмэгтэйг буудаж хөнөөснийхөө дараа өөрсдийгөө егүүтгэсэн байна. Хэргийн тайланд найман хүн амь насаа алдсан гэсэн боловч эмнэлэгт шархдаж очсон 17 хүмүүсийн зарим нь шархаа даалгүй амиа алджээ. Гэмт этгээдүүд нуугдах газар хайн гүйлдэж байсан оюутнуудыг хөөж галт зэвсэг болон хутга ашиглан шархдуулсан байна. Мөн гэрчийн мэдээлсэнээр халдлага үйлдэгч этгээдүүд кабелийн утас авч явсан гэх бөгөөд тэсрэх бөмбөг ашиглах гэж байж болзошгүй хэмээн үзэж тусгай мэргэжилтнүүдийг хэргийн газарт ажиллуулжээ. “Энэ бол миний амьдралдаа харж байсан хамгийн муухай дүр зураг” хэмээн тус хотын захирагч Жоао Дориа хэлсэн бөгөөд нэн тэргүүнд хохирогчид болон тэдний гэр бүлүүдэд анхаарал хандуулах болно гэдгээ мэдэгдлээ. Тус бага болон дунд сургуульд хоёр ээлжээр 1000 орчим хүүхэд суралцдаг аж.

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button