“Голомт”-ын Д.Баясгаланд ЕСӨН ЖИЛ ажилласан С.Батхүлэгийн шүүх рүү “шургалах” оролдлого
Ил, далдыг сөөлжлөн сэлэгч “Голомт”-ын Д.Баясгалан дахин анхаарлын төвд орж ирлээ. Х.Нямбаатар сайдад, “Тэгж ч амар бяр амтлуулж, эзэн суулгахгүй шүү” гэж хэлүүлсэн нь түүнд ойрдоо амлаагүй “чихэр” болов.
Хууль зүйн байнгын хороо уржигдар буюу аравдугаар сарын 28-нд хуралдсан. Үүгээр ШЕЗ-ийн дарга Улсын Дээд Шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг танилцуулсан юм. Байнгын хороо таатай хүлээж авсангүй. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тэргүүтэй гишүүд нэг нэр дэвшигчийг эсэргүүцэж буйгаа шууд илэрхийлсэн. Тэр бол хуульч С.Батхүлэг.
С.Батхүлэг “Голомт” банканд есөн жил ажилласан намтартай. Үүгээрээ шууд “Голомт”-ын Д.Баясгаланг халуун сэдэв болгов. Эсвэл Д.Баясгалан өөрөө өөрийгөө халуун руу “чирсэн” ч гэж болно. Өөрийн хуулийн зөвлөхөө Дээд Шүүх рүү зүтгүүлэв үү, тэгж шүүхийг ч бас “Голомт” гэж харав уу гэдэг хардлага төрнө.
ХУУЛИЙН ЗААЛТ: Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зургадугаар зүйлд,
Хяналтын шатны шүүхийн шүүгч буюу Улсын дээд шүүхийн шүүгч энэ хуулийн 4 дүгээр зүйлд зааснаас гадна дор дурдсан нэг буюу түүнээс дээш шаардлагыг хангасан байна:
6.1.1.давж заалдах шатны шүүхэд таваас доошгүй жил ажилласан;
6.1.2.өмгөөлөгч, шүүгч, прокуророор арваас доошгүй жил ажилласан;
6.1.3.Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуульд арваас доошгүй жил багшилсан гэжзаасан байдаг.
С.Батхүлэгийн хамт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч Ц.Цогт нэр дэвшсэн.
Эхэнд нь Ц.Цогтыг авч үзье. Тэр 2004 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй 16 жил шүүгчээр ажиллаж буй. Үүнээс давж заалдах шатны шүүхэд есөн жил ажиллажээ. Мөн 2002 оноос хойш өнөөдрийг хүртэл сургуулиудад гэрээт болон цагийн багшаар ажилласан аж. Ц.Цогт Дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад Шүүхийн мэргэжлийн хорооны нэгдсэн үнэлгээгээр 88.64 оноо авсан байна.
Харин С.Батхүлэгийн хувьд ямар ч шатны шүүхийн байгууллагад ажиллаж байсан удаагүй. Харин хуульч, хуулийн зөвлөхийн статустай ихэвчлэн ажиллаж иржээ. Үүнээс онцолбол 2006-2015 онд “Голомт” банканд ажиллаж байсан. 2015 оны “Өмгөөллийн Санхүүгийн Хуулийн Зөвлөх” ХХН-д хуульч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. С.Батхүлэг Улсын Дээд Үүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад Шүүхийн мэргэжлийн хорооны нэгдсэн үнэлгээгээр 78.36 оноо авсан байна.
Үүнээс харахад С.Батхүлэгт дээд шүүхийн шүүгч хийх хууль, эрх зүйн боломж алга. Гэтэл шалгалтдаа 78.36 оноо авсан байх юм. Байнгын хорооны гишүүд эсэргүүцэж, санал нэгдэн нэр дэвшигчдийн танилцуулгыг хойшлуулсан. Х.Нямбаатар сайд энэ үеэр эхэнд бичигдсэн үгийг хэлж, “Өмнөх банкны захирлууд яг ингэж бяр амталж байгаад хүчтэй унасан шүү. Өөрийнхөө ажилчдыг УИХ-д дэвшүүлнэ, Таван толгойн төмөр замын ажлыг тендергүй авч хийнэ. Одоо өөрийнхөө хуулийн зөвлөхийг Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилуулах гэж байна. Шуналаа тат” хэмээв.
ДҮГНЭЛТИЙН ОРОНД: Тэрбээр өнөөгийн төрийн тэргүүнтэй үй зайгүй андууд бололцож, Таван толгой-Зүүн баян чиглэлийн төмөр замыг барьж буй. Мөн “Таван толгой түлш” компанийн сайжруулсан түлшний тоног төхөөрөмж нийлүүлэх 1.5 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй тендерт ч түүний компани шалгарсан байдаг. Энэ жилийн УИХ-ын сонгуульд “өөрийн” 10-аад хүнийг зүтгүүлсэн, кноп бэлдсэн гэгдээд өнгөрсөн. Тэр У.Хүрэлсүхийн сонгуулийн ажлыг нэг бус удаа санхүүжүүлдэг гэх ярианы эзэн. Сонирхуулахад, Д.Баясгалан бол У.Хүрэлсүхийн эхнэрийн ангийн “хүүхэд”. Нэг ёсондоо өнөөгийн төрийн өндөрлөгүүдтэй тэр дотно найзын харилцаатай.
Энэ мэтээр түүний хөшигний ар дахь гар барилтууд нь ил хэлэлцэгдэх болсоор удаж байна. Улс төрд нөлөөллөө бататгах гэсэн оролдлогуудынх нь нэг С.Батхүлэгийн кейсээр үргэлжилж, илчлэгдэж байж болохоор.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ерөнхийлөгчийн зөвлөх Лу. Болд энэ шүүгчийг нэр дэвшүүлэхэд нөлөөлсөн байж болох биш үү. Голомтын нэг эзэн шүү дээ.
Нөлөөлсөн хүн буруутай ч нөлөөлүүлсэн хүн бүр илүү буруутай
Ain? Ali ued amidrad baina... Lu. Bold Golomtos garad 6-7 jil bolj bainshd...shine banktai bolsonshde...Ene bol tsever Bayasgalan durakiin hor/ajil. Nyambaatar said sain helsen bn.
Ene Baysgalan chin' sayakhan Erunkhiilugchuus shagnal avaad bsan bz dee. Er n' kharaad baikhad zarim khymyysiig zorilgotoi shagnaad bna uu gekheer khymyys shagnagdaad l baikh yum bna lee. Daraa n' tegeed urund orood bgaa khymyys mer ser bgaad l bgaa yum daa. Ynekheer baliar khyn yumaa. Uls oron ard tymenii tuluu khumsnii yzyyree ch khudulgukhgyi yum. Khuviikhaa yumand bol zygeer ulsiin khamag odon medaliig, shagnal uur taraaj bolokh yu bna. Turiin yumnuudiig uuruu ugch bgaa yum shig taraagaad l uuriiskhuu ashig sonirkholiig gyitseldyyleed yavakh yum daa.
Шүүгчийн сонгон ш�##�гаруулах журмын шаардлага нахцөл хангаагүй бол тухайн комисс анхнаас нь оруулахгүй байх байсан. Ш�##�г�##�танд оруулсан комиссын гишүүд буруутай
Юмыг яагаад энэ хүртэл нь явуулдаг юм дээ. Тэртээ тэргүй болзол нь хүрэхгүй бол болих хэрэгтэй. Болно бүтэн гэсэн хүний үгэнд битгий орж бай. Бид ч сургамж авах зүйл боллоо.
Baysgalan Batlaga 2 naizlaad Shuukh ruu zutheed baigaa
Жарг�##�мааг хэн ч биш байхад нь дэвшүүлээд УИХ-д оруулсандаа эрдэж дээ. Хихи
Ашиг сонирхолтой гэж үзвэл шүүгч өөрөө, мөн хэргийн оролцогчид татг�##�зан гаргах эрхтэй шүү дээ. Хүн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхтэй.
Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэж маш их мэдлэгтэй, даруухан жинхэнэ ийм хүмүүс л энэ с�##�барт ажиллах ёстой гэж боддог доо. Хувь хүн т�##�аас, хуульч хүн ч т�##�аас миний мэдэх хамгийн сайн, зөв, мэдлэгтэй, чадвартай хүн. Болдог бол та нар нэг хичээл оруулж үзэх юмсан. Батхүлэг хуульч шиг хүн л энэ с�##�барт ажиллах ёстой.