ДЭЛХИЙ

Францад Грек Ортодокс сүмийн номлогч буудуулжээ

Өнгөрсөн бямба гарагийн өдөр Францын Лион хотод байдаг Грек Ортодокс сүмийн номлогч хэвлий тус газраа хоёр удаа буудуулжээ. Номлогч Грек хүн бөгөөд одоогийн байдлаар эмнэлэгт эмчлүүлж буй, биеийн байдал нь хүнд байгаа аж. Цагдаагийнхан хэрэгтэнтэй төстэй нэг хүнийг түр саатуулаад байгаа юм байна.

Албаныхан гэмт хэргийг үйлдсэн учир шалтгаан одоогийн байдлаар
тодорхойгүй байна гэж мэдээлжээ. Уг хэргийн өмнө аравдугаар сард хоёр ч удаа Францад Исламын экстремист үзэлтнүүд террорист халдлага үйлдсэн билээ.

Дахин Исламын террорист халдлага болж магадгүй гэж Францын засгийн газар иргэддээ анхааруулсан юм. Ерөнхийлөгч Эммануэл Макрон сүм, сургуулийн бүсүүдийг хамгаалалтыг сайжруулахаар хэдэн мянган цэргүүдийг дайчлаад байгаа аж.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button