НИЙГЭМОРОН НУТАГ

Хөдөөгийн залуус сайн дураар зам засчээ

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Их-Уул багийнхан өөрсдөө санаачилж,нэгдэн, сайн дурын үндсэн дээр өөрсдөө даваагаа засчээ.

Замын хажуугийн өндөр эрэг дээрээс хүрздэж, доороос нь лоомдож, унагасан шороог нэг хэсэг нь зөөж, замын хажуугаар үүссэн ганга, жалгыг дарж, тэгшилсэн аж. Даваа засахаар товлосон цагт хамгийн ойртоо 10 км-ийн цаанаас иржээ.

Зуны үерт давааны замын хажуугаар том том жалга,ганга үүсч,машин техник явахад бэрх болжээ.

“-Нутгийн бид ч сурчихсан болохоор алзахгүй. Зам мэдэхгүй хүмүүст тун аюултай. Хажуугийн ганга руу унавал яана. Хэдхэн хоногийн дараа манай Их-Уул багийн 60 жилийн ой болно. Бид Хөх цав-д баяраа тэмдэглэнэ. Хол ойроос ирсэн хүмүүсийг ядаж аятайхан замаар явуулахгүй бол аюултай ” гэж багийн дарга М. Эсмэдэх ярив.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. ОРОН нутгийн авто замын аюултай хэсгийг нутгийн иргэл засаж байгаа нь зөв. БАЯРЛАЛАА

    1. Үнэхээр сэтгэл санаа нийлсэн сум багын хүмүүст эрүүл энх аз жарг#### сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button