ДЭЛХИЙ

Coca-Cola спиртийн агууламжтай ундаа үйлдвэрлэхээр болжээ

Coca-Cola компани анх удаа спиртийн агууламж бүхий ундаа гаргахаар болсон бөгөөд уг шийдвэр зөвхөн Японы хэрэглэгчдэд л хамааралтай гэнэ.

Манай компани Lemon-do нэртэй спиртийн агууламж бүхий ундаагаа ирэх 10 дугаар сараас Японд худалдаалж эхлэхээр боллоо хэмээн тус  компанийн хэвлэлийн төлөөлөгч CNN сувагт мэдээлжээ.

Нимбэгийн амттай, 3-7 хувь хүртэлх гурван төрлийн спиртийн агууламжийн сонголттой уг ундааг Японы өмнөд нутгийн Кюшү арал дээр өнгөрсөн оны тавдугаар сард уршилтын шугамаар худалдаалжээ.

Японд худалдаалагддаг chu-hi хэмээх спиртийн агууламжтай хийжүүлсэн ундаанаас санаа авж, Lemon-do-г үйлдвэрлэхээр болсон тухай Coca-Cola компанийн Япон дахь салбарын захирал Хорхе Гардюно хэлжээ. Түүнчлэн  энэхүү ундаа бусад улс орны хэрэглэгчдэд таалагдахгүй хэмээн бодож буйгаа хэлжээ.

Түүнчлэн Coca-Cola компанийн өөр нэгэн бүтээгдэхүүн олон нийтийн дунд хүлээлт үүсгээд буй кофены амттай Coca-Cola With Coffee нь 2019 оны эцэс гэхэд 25 орны зах зээлд нэвтрүүллэх юм.

 С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button