ДЭЛХИЙ

БНАСАУ Макао руу шууд нислэг үйлдэнэ

БНАСАУ-ын агаарын тээврийн “Air Koryo” компани ирэх сараас эхлэн БНХАУ-ын Макао руу шууд нислэг үйлдэхээр болсон тухай Макаогийн Иргэний нисэхийн удирдах газраас мэдээлжээ.

Тодруулбал, Air Koryo компанийн олон улсын дөрөв дэх чиглэл Макао болох ажээ. Тус компани одоогоор Хятадын Бээжин, Шэньян болон Оросын Владивосток хот руу шууд нислэг үйлддэг аж. Эдгээр хотыг Макаотой харьцуулахад БНАСАУ-тай харьцангуй ойр оршдог байна.

Air Koryo ирэх наймдугаар сарын 2-ноос эхлэн Макао руу долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэх бөгөөд нислэгүүдэд ямар нисэх онгоц ашиглах талаар Макаогийн эрх баригчид мэдээлээгүй. Koryo Tours аяллын компанийн мэргэжилтний мэдээлснээр, БНАСАУ Хятад руу үйлддэг нислэгүүддээ таван өөр нисэх онгоц ашигладаг байна.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button