ДЭЛХИЙ
Бүхээгт байсан 150 цагаачийг Мексикийн цагдаа нар аварчээ

АНУ-ын хилээр хууль бусаар давуулахаар Мексикийн зүүн нутгийн Веракрус мужид байсан ачааны машины бүхээг дотор гацсан Өмнөд Америкийн 150 цагаачийг Мексикийн цагдаагийн ажилтнууд аварсан тухай тус улсын эрх баригчид мэдэгджээ.
Аюулгүй байдал, иргэний хамгааллын яамны мэдэгдэлд дурдсанаар, цагдаа нар замын хөдөлгөөний зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг зогсоон шалгах үед ачааны машины бүхээгнээс орилох чимээ гарсан гэжээ.
Энэхүү тээврийн хэрэгслийн бүхээг дотор 150 цагаач байсны дунд 73 Гватемал, 45 Хондурас, 26 Эль Сальвадор, 6 Эквадорын иргэн байжээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, тэд олон өдрийн турш хоол хүнс, ундны усгүй гацсан байсан гэнэ.
А.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.