ДЭЛХИЙ

Жилл Байден тэргүүн хатагтай болсон ч англи хэлний багшаа хийнэ

Жилл Трейси Жакобс Байдэн 1951 оны зургадугаар сарын 03-ны өдөр Нью-Жерси мужийн Хаммонтон хотод төрсөн. Тэрбээр Жо Байдэнтай 1975 онд сохор болзоогоор танилцсан бөгөөд 1977 онд гэрлэсэн юм.

Жилл Делаверийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан нэгэн аж. 1993-2008 оны хооронд тэрбээр Делаверын Техникийн коллежид англи хэлний багшаар ажиллаж байжээ.

Харин 2009 оноос хойш Хойд Виржиниа мужийн коллежид англи хэлний профессороор ажиллаж байгаа юм. Жилл 2009-2017 оны хооронд хоёрдугаар хатагтай байх үедээ ч англи хэл зааж байж. Жо ерөнхийлөгч болсон ч мөн хичээл заахаа болихгүй гэж “CBS”-д өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Жилл болон Жо Байдэн нар 1981 онд охинтой болж Эшли гэдэг нэр хайрлажээ.

Тэрбээр 2012 онд “Don’t Forget, God Bless Our Troops” номоо хэвлүүлсэн бөгөөд төд удалгүй “Joey : The Story of Joe Biden” нэртэй хоёр дахь номоо хэвлүүлсэн байна.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button