ДЭЛХИЙ

Сүмийн номлогчийг хувийн асуудлаас болж буудсан гэв

Өнгөрөгч аравдугаар сарын 31-ны өдөр Грек Ортодокс сүмийн номлогч Николаос Какаведакисыг хэвлий тус хэсэгт нь хоёр удаа буудсан хэрэг Францын Лион хотод гарсан талаар бид мэдээлсэн билээ. 52 настай Николаос эмнэлэгт комд орсон байдалтай хүргэгдсэн бөгөөд лхагва гарагт (2020.11.04) эмнэлгээс гарсан байна.

Тэгвэл хэрэгтэн нь 40 настай Гүрж гаралтай хүн байсан бөгөөд номлогчийг хувийн асуудлаас болж буудсан гэж Лионы прокуроруудад мэдүүлжээ. Эхэндээ уг хэргийг Исламын экстремист үзлээс үүдэлтэй халдлага гэж сэжиглэж байсан ч шалтгаан нь тодорхойгүй байсан юм.

 “Le Parisien” сонины мэдээлснээр хэрэгтнийг өнгөрсөн баасан гарагийн өдөр (2020.11.06) гэртээ байхад нь баривчилжээ.  Лион хотын прокурор Николас Жакет мэдэгдэхдээ “Хэрэгтэн сүмийн номлогчийг алах санаа агуулаагүй гэж хэлсэн. Харин түүний эхнэр номлогчтой амрагийн харилцаатай байсан аж” гэжээ.

Эмнэлгээс гарсан номлогч хэрэг үйлдэгдэхээс нэг сарын өмнө Грек Ортодокс сүмээсээ гарах гэж буйгаа мэдэгдсэн байж.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button