ДЭЛХИЙ

Халуун рашаанд тахиа чанах гэж оролдсон эрийг паркаас хөөжээ

АНУ “Yellow Stone” паркаараа дэлхийд алдартай. Харь гарагийн гэмээр өнгөлөг халуун булаг, баялаг экосистемүүдийг тэнд харж болно.

Гэхдээ тэнд очсон зарим хүмүүс “Yellow Stone”-д дахиж зочлох эрхгүй болдог. Тодруулбал, ил хог хаях, зэрлэг амьтдад аюул учруулах гэх мэт үйлдэл гаргасан бол таны тэнд очих эрхийг хязгаарладаг.Тэгвэл Айдахо мужийн нэгэн эр магад хамгийн хачирхалтай шалтгаанаас болж энэ эрхээ хязгаарлуулсан байна.  

Тэр халуун рашаанд тахиа чанах гэж оролдож байгаад паркаас хөөгджээ.

“The New York Post”-ийн мэдээлснээр тэр залуу үндэсний паркад хоёр жилийн турш орж болохгүй бөгөөд паркийн дүрмийг зөрчсөнийхөө төлөө 1200 ам.долларын торгууль төлөх болжээ.

“Yellow Stone” парк халуун рашаанд орох, ямар нэг зүйл хийхийг хориглодог. Уг дүрмийг зөрчсөн хүмүүс хүнд түлэгдэж, харамсалтайгаар зарим нь амь насаа алдсан юм.

Тэндхийн халуун рашаан дунджаар 61°C температуртай байдаг.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button