НийгмийнЭДИЙН ЗАСАГ

Б.Лхагвасүрэн: Эдийн засгийг төсөв мөнгөний бодлогоор идэвхжүүлэх саналыг УИХ-ын гишүүд гаргасан

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон бусад албаны хүмүүс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэхдээ, “11-р сарын 05-нд УИХ-аас төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийг баталж өгсөн. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлээ Монголбанк хоёр бүлэгтэй бэлдсэн. Эхний хэсэг нь Монголбанк, Засгийн газар, СЗХ, бусад төрийн байгууллагатай хамтарч хэрэгжүүлэх арга хэмжээний төсөл. Манайхаас долоон арга хэмжээг хэрэгжүүлнэ гэж тусгасан.

Хоёр дахь гол хэсэг нь жил бүр Монголбанкнаас хэрэгжүүлэхээр макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх үүднээс хийх арга хэмжээний төлөвлөгөөг оруулсан. Санхүүгийн салбарын дэд бүтцийг хөгжүүлэх талаар байсан.

Энэ оны мөнгөний бодлогын үндсэн чиглэл батлагдахдаа УИХ-ын зарим гишүүдээс санал гаргаад засгийн газартай хамтарч хэрэжүүлэх 7 заалтыг найм болгосон.

Ямар заалтууд байгааг талаар мэдээлэл хүргэе.

1. Монгол Улс мөнгө угаах, терроризмтой тэмцэх байгууллагын саарал жагсаалтад байж байгаад аравдугаар сард гарлаа. Жилийн дотор саарал жагсаалтаас гарлаа. Өгсөн үүрэг даалгаврыг нь цаг хугацаандаа биелүүлсэн. Энэ тогтолцоо цаашид бэхжиж хөгжих ёстой. Мөнгө угаах, терроризмтой тэмцэх байгууллагаас гаргаж байгаа нөхцөл шаардлагууд байнга шинэчлэгдэж байдаг учраас Монгол улс байнга дагаж өөрчлөгдөж, шинэчлэгдэж байх ёстой. Тиймээс ирэх оноос зөвлөмжид нь нийцүүлээд үндэсний хөтөлбөр гаргана. Монголбанк төрийн бусад байгууллагуудтай хамтарна.

2. Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах заалт оруулсан. Санхүүгийн хэрэглэгч бол зөвхөн банкны харилцагч биш. БСББ, даатгал, үнэт цаас гээд бүх л харилцагчтай холбоотой заалт .Тэр утгаараа санхүүгийн бусад байгууллагатай хамтарч энэ ажлыг зохион байгуулна. Санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ авч байгаа бүхий л хэрэглэгч орно. Тэдгээрийн эрх ашгийг хамгаалах эрхзүйн орчин бий болгоно.

3. Зээлийн хүүг бууруулах стратеги хөтөлбөрийг УИХ-аас баталж өгсөн. Дунд хугацаанд буюу 2023 оны эцэс хүртэл төв банкнаас, засгийн газар, бусад байгууллагуудтай хамтраад зээлийн хүүг бууруулах ямар арга хэмжээ хийх вэ гэдгээ нарийн тусгасан. Үүний хүрээнд энэ ажлаа эрчимжүүлнэ гэдэг байдлаар энэ заалтыг оруулж өгсөн. Чанаргүй зээлийг хэрхэн буруулах вэ гэдэг бас чухал байна.

4. Цар тахал, хорио цээрийн дэглэмтэй холбогдуулаад бүх л бүтээгдэхүүн үйлчилгээ, бизнесийн үйл ажиллагаа цахимжиж байна. Банк санхүүгийн салбар ч гэсэн хамгийн цахимжсан бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ тэргүүн эгнээнд явдаг. Үүнийг улам сайжруулах заалт оруулсан.

5. Ипотекийн зээлтэй холбоотой арга хэмжээ. Төв банкнаас төсвийн шинжтэй арга хэмжээ хийхгүй байхаар чармайлт гарган ажиллаж байгаа хэдий ч ипотекийн зээлийн эрэлт хэрэгцээ тогтвортой, нийцтэй болсон үйл ажиллагааг эвдэхгүйгээр ипотекийн хөтөлбөрөө эхлүүлсэн. Үүнийгээ цаашид яаж олон улсын жишигт  шилжүүлэх вэ гэдэг асуудлаар тодорхой арга хэмжээ авна гэсэн заалт оруулсан.

6. УИХ-ын гишүүдийн зүгээс цар тахалтай холбоотойгоор эдийн засгийн хүндрэлтэй үеийг богино хугацаанд даван туулах зоригоор экспортод чиглэсэн, ЖДҮ-ийн газруудыг хөгжүүлэх, ХАА-н гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр бий болгох, эдийн засгийг идэвхжүүлэхэд зориулж төв банкнаас, засгийн газраас  төсөв мөнгөний бодлогоор дэмжих арга хэмжээг зохин байгуулах хэрэгцээ шаардлага байна гэсэн санал гаргасан.

7. Жил бүрийн төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд үүрэг болгосон арга хэмжээнүүдийг үндсэн чиглэлийн төсөл болгоод батлуулдаг. Макро тогтвортой байдлыг бий болгоход, санхүүгийн салбарын тогтвортой байдал, санхүүгийн салбарын дэд бүтцэд чиглэсэн арга хэмжээнүүд байдаг.  Эдийн засаг идэвхжээд ирвэл инфляцийн түвшинг 2023 онд хүртэл дунд хугацаандаа 6 хувь болгоно гэсэн зорилт дэвшүүлсэн.

8. Төв банкны үйл ажиллагаа ил тод байх ёстой. Үйл ажиллагаагаараа эдийн засгийг дэмжсэн бодлого явуулна. Энэ байдлаа цаашид хэвээр хадгална. Сар бүр хэвлэлийн хурал зохион байгуулна. Шинээр хөтөлбөр хэрэгжүүлж байгаа, эдийн засгийн ямар ч мэдээлэл гарсан байсан иргэддээ ил тод мэдээлнэ” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button