ДЭЛХИЙ

АНУ-ын Тэнгисийн явган цэргийн хүчний 245 жилийн ой тохиолоо

АНУ-ын Тэнгисийн явган цэргийн хүчин 1775 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр Их газар,тэнгисийн явган цэрэг нэртэй Филадельф мужид үүсэн байгуулагдаж байжээ. 2017 оны байдлаар 182 мянган идэвхтэй алба хаагчид, 38,500 цэргийн нөөц уг хүчинд байна.

Ойн баярыг тохиолдуулан ерөнхийлөгч Дональд Трамп “Өнөөдөр бид АНУ-ыг хамгаалж байлдсан цэргүүдэд талархан уг баярыг тэмдэглэж байна. Тэргүүн хатагтай болон миний зүгээс цэргийн албаны бүх гишүүд, тэдний гэр бүлд мэндчилж байна” хэмээжээ.

2019 онд 43,2 тэрбум ам.долларын төсвийн мөнгө Тэнгисийн явган цэрэгт хүчинд ноогджээ. Тус жил АНУ цэргийн хүчиндээ ойролцоогоор 732 тэрбум доллар зарцуулсан нь АНУ-г цэргийн төсвөөр нэгт жагсаасан юм.

Цэрэгтээ хамгийн их мөнгө зарцуулдаг улс АНУ, түүний араас БНХАУ, Энэтхэг, Орос ордог. Үнэндээ бол АНУ-ы ардаас жагссан 10 улсын цэргийн төсвийг нэмсэн ч эрх чөлөөний орныг давж гарахгүй юм.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button