Сурвалжилга, Нийтлэл

ХУУЛИЙН ТАЙЛБАР: Бүх нийтийн бэлэн байдал гэж юу вэ

Монгол Улс найман сарын дараа коронавирусийн халдварыг анх удаа чөлөөт хүн ам дундаасаа бүртгэлээ. Үүнтэй холбогдуулж өчигдөр /2020.11.11/ Улсын онцгой комисс, Засгийн газар хуралдаж таван өдрийн турш “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг” тогтоосон.

Бэлэн байдлын зэрэгт өнөөдрийн 06.00 цагаас ирэх долоо хоногийн мягмар гаргийн 06.00 хүртэл байх юм. Энэ хугацаанд халдвар тээгчдийн ойрын болоод дам хавьтлуудыг тусгаарлан шинжлэх ажлыг зохион байгуулна. Үүний үр дүн ямар байхаас бэлэн байдлын зэргийг үргэлжлүүлэх үү, цуцлах уу гэдэг нь тодорхой болно.

Хуулийн хүрээнд Бүх нийтийн бэлэн байдал гэж юу болохыг тайлбарлая. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлд энэ тухай дурдсан байдаг.

Уг хуулиар гамшгаас хамгаалах бэлэн байдлын дараах гурван зэрэг байна:

  • Өдөр тутмын бэлэн байдал
  • Өндөржүүлсэн бэлэн байдал
  • Бүх нийтийн бэлэн байдал

Бид урьд нь Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн хэлбэрээр шилжээд байсан. Тэгвэл өнөөдрөөс эхлэн гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргээ ийн эцсийн түвшин хүртэл нь ахиулсан байна. Үүний дараа Онц байдалд шилжих асуудал яригдана.

Хуульд өдөр тутмын болон өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн үед ямар арга хэмжээг авч хэрэгжүүлдэг талаар нарийвчлан заасан. Харин Бүх нийтийн бэлэн байдлын үед энэ хоёр бэлэн байдлын үед хэрэгжүүлдэх бүх арга хэмжээг хамт авдгаараа онцлог. Тусдаа нэмэлт байхгүй.

Энэ тухай Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10.3-аас 10.8 хүртэлх зүйлээс уншиж болно. Хуультай энд дарж танилцана уу.

Харин УОК-ын дарга Я.Содбаатар үүнийг “Хатуу хөл хорио” хэмээн тайлбарласан. Таван хоногийн турш Бүх нийтийн бэлэн байдалд шилжих хугацаанд дараах салбарын үйл ажиллагааг хязгаарлахгүй.

  • Хүнсний дэлгүүр, супермаркет -Хүнсний зах
  • Шатахуун түгээгүүр
  • Эмийн сан
  • Эмнэлэг
  • Худаг усан хангамж
  • Дулаан хангамж
  • Цахилгаан станц
  • Хэвлэл мэдээлэл
  • Харилцаа холбоо
  • Буяны үйл ажиллагаа
  • Хот хоорондын хүнсний тээвэр.

Харин бусад салбарын албан байгууллагуудыг аль болох гэрийн, цахим зохицуулалтаар үйл ажиллагаагаа явуулахыг зөвлөмж болгосон. Энэ таван өдөрт иргэд аль болох гэрээсээ гарахгүй, хөдөлгөөнд оролцохгүй байвал халдварын тандалт судалгааны ажилд тус дөхөм болох юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button