ДЭЛХИЙ

Дэлхийн I дайны үеийн нууц захидал олджээ

Задгай талбайд алхаж явж байгаад хачирхалтай эд зүйлс олсон хүмүүс мэр сэр тааралддаг. Тэгвэл нэгэн франц хос Алсаче бүс нутагт алхаж яваад хөнгөн цагаан капсул олсон байна. Харин дотор нь дэлхийн нэгдүгээр дайны үеийн захидал байжээ.

“Guardian”-ы мэдээлснээр уг захиаг Ингершхеймд байсан прусс цэрэг бичиж шуудан зөөгч тагтаагаар хөөргөсөн аж. Захиаг олсон хосууд Зүүн Францын Орбей хотын “Linge Museum”-д хүлээлгэн өгсөн байна. Уг музей 1915 оны зургадугаар сарын 20-ноос аравдугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилсэн “Le Linge” байлдаанд зориулсан үзмэрүүдтэй юм.

“Le Linge” байлдаанаар Францын хүчин Германы эсрэг байлдаж 17 мянга гаруй хүн амь насаа алдсан байдаг.

Захиаг тайлж уншихад “Поттхоф салаа галд өртсөний дараа зүүн хилээс ухрав...Бидний салаа хүнд хохирол амслаа” гэсэн өгүүлбэрүүд байжээ .

Музейн эрхлэгч Доминик Яарди уг олдворыг “маш ховор” гэж үнэлсэн аж. Өмнө нь 2019 онд нэгэн Аляска эр түлээний мод цуглуулж явахдаа Зөвлөлтийн үеийн лонхтой захиа олж байжээ.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button