НИЙГЭМ

УОК хяналт шалгалтыг улам чангатгана гэв

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар хяналт, шалгалтаа улам чангатгахыг эрүүл мэнд, онцгой байдал, тагнуул, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын дарга нарт даалгав.

Мөн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед шийдвэр зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжид холбогдох хууль тогтоомжийн дагуу тухай бүр нь арга хэмжээ авч байхыг үүрэг болголоо.

Монгол Улсын Засгийн газрын 178 дугаар тогтоолын дагуу 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06.00 цагаас 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06.00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр А/1242 тоот захирамж гаргасан байна.

Энэ дагуу:

–       Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан

–       Цахилгаан, дулаан, усан хангамж, ариутга татуурга

–       Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж

–       Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлт /хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах, хүнсний зах, мал, амьтны тэжээл/

–       Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага

–       Хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт, устгал, золбин нохой, муурын устгал

–       Ариутгал, халдваргүйжүүлэлт, нийтийн бие засах газар

–       Банк

–       Оршуулгын үйл ажиллагаа

–       Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт, сайжруулсан болон баяжуулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллагын түлшний тээвэрлэлт

–       Шүүх, прокурор

–       Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага /гамшгаас хамгаалах, мэргэжлийн хяналт, цагдаа, зэвсэгт хүчин, гааль, татвар, байгаль орчныг хамгаалах, улсын бүртгэл, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх, дипломат болон тусгай алба/

–       Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, байгууллага /Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Чингис хаан” олон улсын нисэх буудал, “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, Стандарт, хэмжил зүйн газар болон Үнэт металлын сорьцын хяналтын газрын байр, Үндэсний дата төвийн нөөц төв/-ууд хэвийн горимоор ажиллах юм.

Дээрх байгууллагуудын ажилтан, албан хаагчид ажлын үнэмлэх, иргэний үнэмлэхээ заавал авч явах, жагсаалтад багтаагүй байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахгүй гэдгийг анхааруулж байна.

Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд ажилтнуудаа гэрээсээ, цахимаар ажиллах боломжийг бүрдүүлэхийг зөвлөж, аль болох гэрээсээ гарахгүй байхыг иргэдэд уриаллаа.

Нийтийн тээвэр өглөө 06:00-10:00, орой 17:00-22:00 цагийн хооронд нийтэд үйлчилнэ.

Согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүр /хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр/ 07:00-21:00, хүнсний бөөний төв, агуулах, хүнсний зах 06.00-19.00 цаг хүртэл ажиллана. Гэхдээ согтууруулах ундаа худалдахгүй юм.

Хот руу орох автотээврийн хэрэгслийн хөдөлгөөн нээлттэй, харин гарахыг хориглосон шийдвэр хэвээр байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
2020-11-12 17:15

ГЭРИЙН ХОРИОНЫ 14 ХОНОГИЙГ ЦУЦЛА ГЭЖ ЧАРЛАСААР БАЙГААД САНАСАНДАА ХҮРСЭН НОВШНУУД ҮГЭЭ ХЭЛ. УОК КОМИСС Ч ТЭДНИЙ ҮГИЙГ ДАГАЖ Л БАЙДАГ. ТӨР ШИГ ТӨР БАЙ.

Irgen
Irgen
2020-11-12 17:30

Daldaganaal hural cuglaan odon medali nair naadam hiigeel ard tumniig uruu tataal bsn novshnuud bugdiig ni tahliin golomt ruu shideh heregtei. Onc bdal geel bsn zuun zadgai jaran hagarhai l bsn odoo uhaan oroo yu. Nogoo anh china yvna geed daldaganaad bsn heden durakuud haana bna.

Холбоотой мэдээ

Back to top button