ДЭЛХИЙ

Барак Обама: Трамп АНУ-ын ардчиллыг үгүй хийж байна

АНУ-ын 46 дахь ерөнхийлөгчийн сонгууль саяхан болоод өнгөрсөн билээ. Албан ёсны хариу гарах хараахан болоогүй байхад томоохон мэдээний агентлагууд Жо Байдэнийг ялсан гэж мэдэгдсэн (Тооллого дуусч Жо Байдэн 270 электорал санал авсан нь үнэн).

Үүний дараа Дональд Трамп сонгуулийн санал хураалтад булхай орсон хэмээн  шүүхдэхээр болсон. Үүнийг АНУ-ын экс ерөнхийлөгч Барак Обама шүүмжилж, Дональд Трампын хийж байгаа зүйл АНУ-ын ардчиллыг үгүйсгэж байна гэжээ.

Тэрээр “CBS news”-д өгсөн ярилцлагадаа “Зарим Бүгд найрамдах намын ухаалаг гишүүд Трампын хийж байгаа зүйлийг дагаж байгаа нь миний сэтгэлийг зовинуулж байна. Ингэснээр ирээдүйн Байдэний захиргааг үгүйсгээд зогсохгүй АНУ-ын ардчиллыг үгүйсгэж байна” хэмээжээ.

Өнгөрсөн пүрэв гарагийн өдөр (2020.11.12) иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Нэнси Пелоси, Ардчилсан намын  Чак Шумер нар Бүгд Найрамдах намын гишүүдийг “Бодит байдлыг хүлээж ав, оронд нь цар тахлын асуудлыг анхаар” гэжээ.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button