ДЭЛХИЙ
"Apple" компани илүү том дэлгэцтэй "iPad Air"-ийг танилцуулжээ


“Apple” компани шинэ загварын илүү том дэлгэцтэй “iPad Air” болон “iPad Mini”-г хамтад нь олон нийтэд танилцуулсан байна.
“iPad Air”-ийн дэлгэцийн хэмжээ 9.7 инчээс 10.5 инч болж томорсон төдийгүй “А12” илүү хурдан процессортой бол “iPad Mini”-гийн дэлгэж 7.9 инч хэвээр аж. “iPad Air” нь “Apple”-ийн ухаалаг үзэг, ухаалаг кэйбоардыг дэмжих бөгөөд энгийн нь 499 ам.доллар, үүрэн холбооны зориулалт бүхий сим оролттой бол 699 ам.долларын үнэтэйгээр зах зээлд борлуулагдана гэжээ.
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.