Нийгмийн
“Отор нүүдэл хийлээ гэж малчдыг хөөсөн засаг дарга нарт хариуцлага тооцно”

Улс даяар бүх нийтийн бэлэн байдал зарлачхаад байхад Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд отроор ирсэн малчдыг бэлчээр чөлөөлөхийг шаардаж, зарим айлыг нүүлгэсэн байгаа юм. Тус сумын удирдлагуудад ямар арга хэмжээ авах талаар Монгол Улсын шадар сайд Я.Содбаатар УОК-оос мэдээлэл хийх үеэр хэллээ.
Тэрбээр “Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдал зарлачхаад байхад янз бүрийн хориг саад хийж, иргэдийн амьдралд хүндрэл учруулахгүй байх хэрэгтэй. Бүх сайд нарт үүрэг өгсөн. Хорио цээрийн дэглэмтэй байгаа энэ үед ямар нэгэн байдлаар отор нүүдэл хийлээ гэж малчдыг хөөж тууж байгаа засаг дарга нарт хариуцлага тооцно гэдгээ хатуу хэлье” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.