Нийгмийн

“Отор нүүдэл хийлээ гэж малчдыг хөөсөн засаг дарга нарт хариуцлага тооцно”

Улс даяар бүх нийтийн бэлэн байдал зарлачхаад байхад Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд отроор ирсэн малчдыг бэлчээр чөлөөлөхийг шаардаж, зарим айлыг нүүлгэсэн байгаа юм. Тус сумын удирдлагуудад ямар арга хэмжээ авах талаар Монгол Улсын шадар сайд Я.Содбаатар УОК-оос мэдээлэл хийх үеэр хэллээ.

Тэрбээр “Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдал зарлачхаад байхад янз бүрийн хориг саад хийж, иргэдийн амьдралд хүндрэл учруулахгүй байх хэрэгтэй. Бүх сайд нарт үүрэг өгсөн. Хорио цээрийн дэглэмтэй байгаа энэ үед ямар нэгэн байдлаар отор нүүдэл хийлээ гэж малчдыг хөөж тууж байгаа засаг дарга нарт хариуцлага тооцно гэдгээ хатуу хэлье” гэв.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button