ДЭЛХИЙНИЙГЭМ

Японд баавгайг буудахын оронд робот чоноор үргээж байна

Япон улсын Хоккайдо муж, Такинава хотод сүүлийн таван жилийн турш баавгай үзэгдэх нь ихэсжээ. Үүнээс болж оршин суугчид руу зэрлэг баавгай дайрах явдал олширсон байна. 2019 онд л гэхэд 157 хүн рүү баавгай дайрсан тохиолдол бүртгэгджэн. Баавгай тосгоны хавьд их үзэгдэх болсон нь самар, боргоцой хомсдсоноос болсон гэж албаныхан үзэж байгаа аж.

Уг асуудлыг шийдэхээр холбогдох мэргэжлийн хүмүүс нэгэн хачирхалтай санаа олжээ. Юу гэвэл, тосгоны ойр хавиар баавгай айлгаж үргээх зорилгоор “Робот чоно” туршилтаар суурилуулж эхэлжээ. Энэ нь хөдөлгөөн мэдэрдэг бөгөөд нүднээсээ гэрэл цацруулж, толгойгоо хөдөлгөж 60 гаруй өөр төрлийн дуу гаргадаг байна.

“Робот Чоно”-ыг анх Хоккайдо, Токиогийн их сургууль Ота Сээки дэх машин үйлдвэрлэдэг фирмтэй хамтраж бүтээж байжээ. Анхлан бүтээгдсэн роботуудыг Хоккайдогийн тариан талбайд байршуулсан байна. Робот тус бүр 4 мянган ам.долларын үнэтэй бөгөөд нарны энергиэр ажилладаг юм.
Роботуудыг байршуулснаас хойш тосгонд баавгай үзэгдээгүй хэмээн Такикавагийн албаныхан мэдээлжээ. Хэрвээ туршилт амжиллтай дуусвал нэмж чоно байрлуулах юм байна.
“Робот Чоно”-ыг үйлдвэрлэдэг компаний захирал Южи Ота “NHK”-д өгсөн ярилцлагадаа “Роботууд маань баавгайг үргээж чадна гэдэгт итгэж байна. Хүн баавгай хоёр бие биедээ халгүй хамтран амьдрах орчин үүсгэхэд тус болоосой хэмээн бодож байна” гэжээ.
Баавгайг буудаж хороосны оронд айлгаж үргээх нь илүү хүнлэг арга билээ.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЭНЭ ЧИНЬ Л ХӨГЖИЛ
ЭНЭ ЧИНЬ Л ХӨГЖИЛ
2020-11-15 11:22

Аргагүй л ЯПОН УЛС ЮМ ДАА

Зочин
Зочин
2020-11-15 20:49

Наад гарчиг юмаа хүнд ойлгогдохоор бичиж байгаач. Наад сайтын чинь нэрч гэсэн эргүү ч гээд байгаа юмуу

Холбоотой мэдээ

Back to top button