Жиргээчид “Элийрэгч” Ц.Уянгын торгуулийн төлбөрт хандив өргөж байна

Твиттер орчинд “Элийрэгч” нэрээр олонд танигдсан иргэн Ц.Уянгыг Зөрчлийн тухай хуулиар хоёр сая төгрөгөөр торгох болж, улмаар твиттер хуудсыг нь хаах хүсэлт хүргүүлээд буй. Харин эл арга хэмжээг нэр бүхий жиргээчид эсэргүүцэн торгуулийн төлбөрт хандив өргөх аяныг эхлүүлжээ.
ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгальмаад хүргүүлсэн албан бичигт “2019 оны зургадугаар сарын 28-ны өдөр цагдаагийн байгууллагад ирүүлсэн Элийрэгч /Uyanga-Tse/ нэрээр твиттер хуудаст бүртгэлтэй иргэн Ц.Уянга нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг “Ёоорк, Еөк, Жонхуу гэх мэтээр гутаан доромжилж байгаа бөгөөд энэ хууль бус үйл ажиллагаа нь Монгол төрийн үнэлэмжийг үгүй хийж, үнэгүйдүүлэх хорон муу үр дагавартай тул нэн даруй шалгаж, хариу ирүүлнэ үү” гэх гомдол мэдээллийг хүлээн авсны дагуу долдугаар сарын 2-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар 1902000412 дугаартай хэрэг нээж, хэрэг бүртгэлийн үйл ажиллагаа явуулсныг жиргээчид Үндсэн хуульд заасан үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх заалтыг зөрчсөн хэмээн үзэж байгаа.
Иргэн Ц.Уянгын зүгээс өөрт нь урьдчилан мэдэгдэлгүй торгуулийн арга хэмжээ авсан гэдгийг хэлсэн юм.

Х.ЭРХЭС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ б�##�ай хүүхэн шангаа л хүртсэн ш дээ.
Ми.Энхболдын улаан фэн г�##�зуу хүүхэн өвөлжингөө ми овогтийг өмгөөлөөд байсанаа чимээгүй болсон ийм хэрэг тарьж яваа юу.
2 3 нь ч fb нэр хэрэглэж хүн лүү дайрдаг хүн шүү наадах чинь