ДЭЛХИЙ

“Pfizer/BioNTech”-ийн вакцин халдварын тархалтыг “Хагаслана” гэв

Гурав дахь шатны туршилтандаа явж байгаа “Pfizer/BioNTech”-ийн вакцин коронавирусийн халдвар тархалтыг хагаслана гэдэгт итгэлтэй байгаагаа “BioNTech” компанийн мэргэжилтэн Үгүр Сахин мэдэгджээ.

Сахин өнгөрсөн ням гарагийн өдөр (2020.10.15) “BBC” агентлагт өгсөн ярилцлагадаа “Эрдэмтний хувьд таамаглахад, коронавирусээс өндөр үр дүнтэй хамгаалж буй вакцин халдвар тархахаас тодорхой хэмжээнд сэргийлнэ. Хүнээс хүнд халдвар дамжих нь маш өндөр үр дүнтэй вакцин ашигласнаар буурна гэдэгт их итгэлтэй байна. Халдвар тархалтыг 90 хувиар биш юм аа гэхэд 50 хувиар бууруулах байх” гэж ярьжээ.

“КОВИД-19”-ийн вакцин халдвар тархалтад хэрхэн нөлөөлдгийг туршилтанд оролцож буй хүмүүсийн эсрэг биеийг судалснаар илүү сайн олгох аж. Уг процесс тэдний хэлж буйгаар хэдэн сарын турш үргэлжилж магадгүй аж.

Мөн вакцин хэр удаан дархлаа тогтоох нь одоогоор тодорхойгүй байна. Хүмүүс жил болгон, эсвэл хоёр жил, таван жил тутам вакцин хийлгэх шаардлагатай байж магадгүй.

Гэвч “Pfizer/BioNTech” хоёрын туршиж буй вакцин Европ, АНУ-д хүчтэй өрнөж буй цар тахлын хоёр дахь давалгаанд төдийлөн нөлөө үзүүлж чадахгүй, харин хэрэг явдал бүтвэл ядаж л дараагийн өвөл бид амгалан байна хэмээн Сахин хэлсэн байна.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button