Солонгосын гадаад хэргийн яам Латвийн Элчин сайдыг уурлуулжээ

2019-03-22

БНСУ-ын Гадаад хэргийн яам албан ёсны сайтдаа бүс нутгийн нэрийг андууран бичсэн нь олны шүүмжлэлийг хүртээд зогсохгүй олон улсад буруу сэтгэгдэл төрүүлсэн явдал боллоо хэмээжээ.
Энэ талаар KOREATIMES “Өнөөдрийг хүртэл Балканийн орнууд болох Латви улс, Бүгд найрамдах Литва улс, Эстони улсад БНСУ-ын дипломат төлөөлөгчийн газар байхгүй нь тус орнууд дахь өөрийн иргэдэд консулын туслалцаа, үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй байна”.
Яг энэ мэдээллийг уншаад таны инээд хүрч байж магадгүй. Гэхдээ энэ бол манай улсын Гадаад хэргийн яамны мэргэжилтнүүдийн бичсэн мэдээлэл. Гуравдугаар сарын 19-ны өдөр Гадаад хэргийн яаманд гарсан мэдээллийн яг энэ хэсгийг БНСУ-д суух Латвийн Элчин сайд Балкан гэдгийг Балтийн хэмээн өөрчлүүлж, засуулжээ. Гадны дипломатчийн хэлснээр Латвийн Элчин сайд энэ явдалд үнэхээр уурласан гэнэ. Тэр “Солонгосын гадаад хэргийн яамныханд газарзүйн хичээл хэрэгтэй” хэмээн бухимдсан аж. Учир нь дээрх гурван улс нь Балтийн орнууд гэгддэг бөгөөд Балкан нь хуучнаар Югославын харъяанд байсан орнуудыг хэлдэг байна. Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-ий Азийн орнууд дахь гурван өдрийн айлчлалын үеэр Гадаад хэргийн яам зохимжгүй алдаа гаргалаа” хэмээн бичсэн байна.
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.