
20 жилийн турш буурч байсан дэлхийн нэн ядуу хүмүүсийн түвшин цар тахлын улмаас ихэснэ гэж Дэлхийн Банкнаас анхааруулсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл НҮБ-ын тусламжийн асуудал хариуцсан дарга Марк Ловкок зэвсэгт мөргөлдөөн, эдийн засаг, цаг агаарын өөрчлөлт, цар тахлын асуудлаас болж нөхцөл байдал хүндэрсэн долоон улсад тусламж үзүүлэхээр 100 сая доллар яаралтай сангаас гаргах болсноо мэдэгдсэн юм.
Үүнээс 30 саяыг Йеменд, 15 саяыг Афганистан болон баруун хойд Нигерт, 7 саяыг Өмнөд Судан Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад, 6 саяыг Буркина Фасод, мөн 20 саяыг Этиопд нөхцөл байдал хүндэрвэл ашиглахаар төлөвлөж байгаа аж.
2020 онд НҮБ-ын яаралтай тусламийн санд 500 сая долларын санхүүжилт боссон. Уг санхүүжилт нь хүмүүнлэгийн үйлд болон хөрөнгө мөнгө дутагдалтай яаралтай үйл ажиллагаанд ашиглагддаг аж.
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.