ДЭЛХИЙ

“Sinovac”-ийн вакцин дархлааны хурдан хариу урвал үзүүлдэг гэв

Арваннэгдүгээр сар гарснаар туршилтанд буй “КОВИД-19”-ийн вакцинууд үр дүн өндөр хариу өгч байгаа билээ.

БНХАУ-ын “Sinovac Biotech”-ийн “CoronaVac” нэртэй туршилтын вакцин дархлааны хариу урвалыг хурдан эхлүүлж байна. Харин үүссэн эсрэг биеийн хэмжээ “КОВИД-19”-ийн халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн эсрэг биеийн тооноос бага байжээ.

“The Lancet Infectious Disease  Journal”-д “Sinovac”-н нийтэлсэн судалгаагаар цг үр дүнг Хятадад явагдаж буй  700 гаруй хүн оролцсон нэг, хоёрдугаар шатны клиникийн туршилтаар гаргасан байна.

Нийтлэлийг бичихэд оролцсон Зу Фенцай “14 хоногийн зайтай хоёр тун тарихад “CoronaVac” вакцин сарын дотор эсрэг бие үүсгэж байсан. Цар тахлын үед, яаралтай тохиолдолд энэ вакциныг ашиглаж болно гэдгийг уг туршилт харуулж байна” хэмээжээ.

Судлаачдын хэлснээр гуравдугаар  шатны туршилт болон өргөн хэмжээний туршилт хийж байж “CoronaVac” нь хүмүүсийг “КОВИД-19”-ийн халдвараас хамгаалах эсэхийг мэдэх аж.

“Sinovac” гуравдугаар шатны туршилтыг Индонез, Бразил, Туркд явуулж байгаа.

Хятадад бүтээгдсэн “CoronaVac” болон өөр дөрвөн вакцин “КОВИД-19”-ийн эсрэг хэр үр дүнтэйг тодорхойлох, туршилтын сүүлийн үедээ явж байна.

“Johns Hopkins”-н их сургуулийн Наор Бар-Зеев “CoronaVac” вакцины гуравдугаар шатны туршилт дуустал анхаарал болгоомжтой байх хэрэгтэй, Туршилт нь дуусаад батлагдсан ч гэсэн мөн анхаарал болгоомжтой байх нь зөв гэжээ.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button