ДЭЛХИЙ

Гэрт нь солир унаснаар саятан болсон залуу

Бид солирыг төсөөлөхдөө үргэлж эвдрэл, сүйрэл эсвэл үлэг гүрвэлүүд устаж үгүй болсонтой холбодог билээ.

Харин таны байшингийн дээвэр дээр солир унах магадлал маш бага. Унасан солироосоо болж саятан болох магадлал бүр ч бага. Тэгвэл Индонезийн иргэн Жосуа Хутагалуны гэрт нь унасан солир 1.85 сая ам.долларын үнэ хүрчээ.

“Daily Mail”-ийн мэдээлснээр тэрээр Хойд Суматран дахь гэртээ байж байхад нь солир дээврийг нь цоолон орж иржээ. Солир газартай мөргөлдсөн чимээ гэр дотрох орчныг чичиргэх хэмжээний хүчтэй байсан аж.

Солир унасны дараа тэрээр саятан болох гэж буйгаа зөгнөсөн мэт “Гэнэт нэг хар чулуу тэнгэрээс уналаа. Юу ч бай энэ бидний гэр бүлд сайны дохио байгаасай” гэж фэйсбүүкдээ нийтлэл оруулжээ.

Хутагалун 2.17 кг жинтэй солироо мэргэжилтнээр шинжлүүлэхээр очоод өндөр үнэд хүрнэ гэдийг мэдсэн байна. Энгийн солирын нэг грам дунджаар 0.5-аас 5 доллар хүрдэг, харин ховор орцтой солирууд грам нь 1000 ам.доллар хүртэл үнэтэй зарагддаг юм.

Мэргэжилтнүүд Хутагалуны олсон солирыг 4.5 тэрбум жилийн настай CM1/2 нүүрстөрөгчит хондрит төрлийн маш ховор солир хэмээн грамыг нь 857 ам.доллараар үнэлжээ.

Ховор төрлийн солир олдсон гэх мэдээг АНУ-ын солир судлаач Жаред Коллинс сонсоод Хутагалунтай уулзаж 1.85 сая ам.доллараар худалдаж авчээ.

Хуталагун одоо сүм барих гэсэн мөрөөдлөө биелүүлэх боломжтой болсон байна.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-11-19 21:53

Үлгэр шиг юм болжээ.

төрөө
төрөө
2020-11-20 10:21

сүм н ч юу ч вэ дэ

Zonch
Zonch
2020-11-22 13:57

Tereer mash tom awraga har nigger hiimel huuhen awch edlen jargan suusan gedeg

Холбоотой мэдээ

Back to top button